Украйны асуудлаар дөрвөн талт хэлэлцээр болно
Улам бүр хурцдаж байгаа Украины асуудлаар ОХУ, АНУ, Европын холбоо, Украины эрх баригчид ирэх долоо хоногт хэлэлцэхээр болжээ. Хэлэлцээрт Европын холбооны гадаад бодлого хариуцсан дарга Кэтрин Эштон, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров, Украины гадаад хэргийн сайд Андрей нар оролцох гэнэ.
Крымийн асуудлаас үүдэн Натогоос Украины аюулгүй байдалд заналхийлсэн алхам хийхгүй байхыг ОХУ-д сануулсан юм. Гэвч ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Украинд түрэмгийлэл үйлдэх ямар ч зорилго байхгүй. Зөвхөн тэнд амьдарч буй Орос иргэдийг хамгаална” хэмээн тайлбарлажээ. Талууд асуудалд ийнхүү өөр өөрсдийнхөө байр суурьнаас хандаж байгаа юм.
Л.Баяр
URL: