Харилцаа муутай эмч, хаалганы цаанаас буцсан өвчтөн

3dd0e32b5f6be2b8originalНийслэлийн хүн амын тоо нэмэгдэж байгаагийн хэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ удааширч, хүндрэл үүсгэдэг гэх иргэдийн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн эмнэлгийг зорилоо. Сурвалжлагаараа ард иргэдэд хамгийн түрүүлж хүрдэг атлаа ихээхэн шүүмжлэл дагуулдаг газар болох эмнэлгийн үйл ажиллагаа болон тэдэнд тулгамдаж байгаа асуудлын талаар хүргэхийг зорив.

Өглөөний 06.00 цагтай уралдан босч эмчид үзүүлж шинжилгээ өгч дугаар авахын төлөө уралдаж гүйдэг дүр зураг бидний амьдралд цөөнгүй тохиолддог. Нийслэл хот төдийгүй хөдөө орон нутагт тулгардаг асуудал бол эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч нар юм. Эмч гэх эрхэм нандин нэрийн цаана асар их хариуцлага дагалдаж байдаг. Тэр чинээгээрээ ард иргэдийн дундаас асар их шүүмжлэл, тэднийг буруутгах явдал их байгааг аль ч дүүрэг, хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдээс харж болно. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг нэг давхартаа засвар хийгээд эхэлжээ. Шохой үнэртэж, эмх замбараагүй тавьсан сандал, тоосго харахад засвар хийж байгаа барилга шиг санагдав. Өглөөний 07.00 цагийн үед эмнэлгийн үүд хэсэгт 30 гаруй хүн дугаарлан зогсчээ. Хүмүүсийн тоо ч нэмэгдсээр. Эмнэлгийн үйл ажиллагаа 08.00 цагт эхэлдэг. Дугаарлан зогсч, эмч хүлээх зуур иргэд хоорондоо муудалцаж байгаа харагдлаа. “Битгий урдуур дайраад бай. Би 06.00 цаг өнгөрөөж ирсэн. Яах гэж урдуураа хүн оруулаад байгаа юм” гэж уурлаж байгаа хүн цөөнгүй байв. Хэн эрт ирж, дугаарласан нь өглөө эрт эмчид үзүүлэх дугаараа авч, эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах бичигдээгүй хууль энд үйлчилдэг аж. Шинжилгээ өгч эмчид үзүүлэх гэсэн өвдөж зовсон хүүхэд хөгшид үүр цайхаас эхлэн уртаас урт дараалал үүсгэдэг энэ байдал дүүргийн эмнэлэг бүрт өдөр бүхэн давтагддаг. Энд хэрүүл маргаан болох нь энгийн үзэгдэл мэт. Өвдсөндөө бухимдаж эмч болон эмнэлгийн ажилтнуудад уураа гаргах иргэдийг харахад эдний буруу гэлтэй. Нэг эмчид үзүүлж шинжилгээ өгөх гэж хоёр гурван хоног зарцуулж байна гэх иргэд олон таарсан. Арай гэж эмчид үзүүлэх бичгээ авсны дараа эмчийн өрөөний үүдэнд дахиад харилцаа муутай эмч, л дугаарлана. Мэдрэлийн эмчийн өрөөний үүдэнд л гэхэд 11.00 цагийн үед 20 гаруй хүн байлаа. Энэ үеэр тус дүүргийн иргэн Б.Нарангаас эмнэлгийн үйлчилгээний талаар тодруулахад “Би өнгөрсөн баасан гаригт эмчид үзүүлэх ёстой байсан. 11.00 цагт ирэхэд 10 орчим хүн байсан. Тэгээд удалгүй “Цайны цаг болчихлоо. Үйлчлэхгүй. Өдөр ир” гэсэн. Эргээд ирсэн чинь үзэх хүний тоо гүйцсэн гэсэн. Уг нь өнөөдөр группээ сунгуулах байсан юм. Эмч нарын хүнд суртлаас болоод ажил амьдралаараа хохирч байгаа хүмүүс зөндөө байна” гэв. Дархлаажуулалтын тасгийн үүдээр хүүхдээ тэвэрсэн хүмүүс байх. Энд тэндгүй нялх хүүхдүүд уйлж, суух сандалгүй эцэг эхчүүд бухимдсан янзтай. Зарим нь бүүр хүүхдээ цонхны давцан дээр хэвтүүлчихээд хажууд нь зогсч байв. Үүнээс үзэхэд манай эмнэлгүүдэд хүлээлгийн танхим дутмаг байгаа нь илт харагдаж байлаа.

Ингээд тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Жаргалсайхантай цөөн хором ярилцлаа.

-Иргэд эмнэлгийн үйлчилгээ авахад хүндрэлтэй байна гэдэг. Танай эмнэлэг өдөрт хэчнээн хүнд үйлчилдэг вэ. Ачаалал хэр байна?

-Манай эмнэлэг өдөрт 500 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Гэсэн ч 1000-1400 хүнд үйлчилгээ үзүүлж байна. Эмнэлэг маань ерөнхий нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний 22 тасагтай. Бүхий л тасагт үзлэгийн ачаалал их байдаг. Цахим бүртгэлд 15 минутад эмч нэг хүнд үйлчилнэ гэсэн заалттай. Тэгэхээр өдөр 28-32 хүнд үйлчлэх ёстой. Зарим өдөрт нэг эмч 60 хүнийг үздэг. Мэдрэл, дотор, чих хамар хоолой, нүдний тасгууд их ачаалалтай ажилладаг.

-Дархлаажуулалтын тасагт олон хүүхэд байна. Хүүхдийн өвчлөл хэр их байна вэ?

Дархлаажуулалтын тасагт вак цинд хам рагдах гэж хүүхдүүд их ирдэг. Зарим өдөр бол 100 гаруй хүүхдийг вакцинжуулалтад хамруулдаг. Тэгэхээр хүүхдийн эмч ачаалалтай ажилладаг гэсэн үг.

-Хүмүүс дугаараа аваад үзүүлж чадахгүй байна. Эмч нар таньдаг хүмүүсээ шууд хүмүүсийн дугаарын өмнө үздэг гэх яриа их гардаг. Энэ талаар?

-Энэ бол хоёр талтай асуудал. Манай иргэд үйлчилгээний соёлд суралцах хэрэгтэй байна. Иргэд өвдөөд ханиад хүрээд эмнэлэгт ирэхээр эмч нарт уураа гаргадаг. Гэтэл өвчин тусах эх үүсвэрийг хэн тавив гэдэг асуудал гарч ирнэ. Ер нь өвчлөлийн 60-70 хувь нь өөрөөс нь шалтгаалдаг. Амьдралаа хэвшүүлсэн хэв маяг, зөв зохистой хооллолт, хувцаслалтаа тохи- руулах, ажил амралтаа зохиц уулах зэрэг асуудлуудтай холбоотой байдаг. Манайхан эрүүл мэнддээ анхаарал хандуулж чаддаггүй. Уг нь бол бүтэн биеийн шинжилгээнд жилд хоёр удаа хамрагдах ёстой байдаг. Манай эмнэлгийн хувьд долоо хоногийн өмнө үзлэгийн цаг олгодог. Тэгэхээр боломжтой цагаа сонгоод үзүүлж болно. Иргэд өвдөхөөрөө л бүх шинжилгээнд хамрагдана гээд хэл ам хийдэг.

-Танай эмнэлэг дотор хувийн эмнэлгүүд байдаг гэх мэдээлэл бий. Одоо үйл ажиллаагаагаа явуулж байгаа хэвээрээ юу?

-Гурван жилийн өмнө түрээс төлдөг хувийн эмнэлгүүд байр- ладаг байсан. Тэр нь нийтийн албанд нийтийн ашиг сонирхлын зөрчилдөөний хуулийн хүрээнд төрийн үйлчилгээний байгууллага дотор түрээсийн байр ажлуулж болохгүй гэсэн заалтын дагуу бүгдийг нь гаргасан. Тэгэхээр одоо манай эмнэлэгт нэг ч хувийн эмнэлэг байхгүй.

-Хаврын ядаргааг хэрхэн давж гарах вэ. Энэ талаар зөвөлгөө өгөөч?

-Өөрөө өөртөө маш сайн ан- хаарал тавих хэрэгтэй. Хаврын тэн гэр олон ааштай гэдэг. Тэгэхээр өмсөх хувцас, идэх хоолоо тохи- руулах хэрэгтэй. Аль болох амин дэмтэй хүнс хэрэглэж, шингэн юм сайн уу. Дархлаагаа сайжруул. Энэ бүхэн өвчинөөс урьдчилан сэргийлэх хамгийн зөв алхам болдог. Үүнийг л амьдралдаа хэвшүүлэх хэрэгтэй.

-Засвар хийж байгаа бололтой. Үйлчилгээ явуулж байж барилгын засвар хийх нь хэр зохимжтой вэ?

-Тасралтгүй үйл ажиллагаа явуул даг эмнэлэг болохоор нэг хэсэгээ хаагаад засвар хийх боломжгүй. Эмнэлэгээ хаах боломжгүй болохоор тасгаа ийш тийш нь нүүлгээд засварлахаас өөр арга байхгүй. Одоо бол ерөнхийдөө дуусч байна.

-Иргэдийн зүгээс гомдол хэр их ирдэг вэ?

-Мэдээж үйлчилгээний байгуул- лага болохоор санал гомдол ирдэг. Сүхбаатар дүүрэг 23 мянган оршин суугчтай. Тиймээс тус эмнэлэг ачаалалтай ажилладаг болохоор иргэд маань бүхнийг уураар шийдэхгүй жаахан ч гэсэн ухаантай үйлчлүүлмээр байна гэж эмч нар учирлаж байсан юм.

Ингээд тус эмнэлгийн цахим мэдээллийн ажилтан болон иргэдийн санал, сэтгэгдлийг сонссон юм. Цахим мэдээлэл бүртэглийн ажилтан Э.Болорсүрэн:

ӨДӨРТ 800- 1000 ХҮН ЦАГ АВДАГ Манай эмнэлэг ачаалал ихтэй ажилладаг. Өдөрт 800-1000 хүн эмчид үзүүлэх, шинжилгээнд хамрагдах цаг авдаг. Хүмүүс ч өглөө эрт ирээд дугаарлаад зогсчихсон байдаг. Жишээлбэл, 4D эход өдөрт 14 хүн авч үздэг. Тэгэхээр 4D үзүүлэх хүсэлтэй эмэгтэйчүүд олон байдаг. Өдөрт 14 хүн үздэг гэхээр ихэнх эмэгтэйчүүд үзүүлж чадахгүй. Цаг нь дуусчихсан байхад эрт ирээд өөрсдөдөө ачаалал үүсгэдэг. Мөн иргэд маань заавал өглөө үзүүлнэ гээд хэл ам хийдэг. Үзлэгийнхээ хуваарийг шах, эмч нар чинь зүгээр суудаг гэх зэрэг олон асуудал гаргадаг. Стандартынхаа дагуу бол эмч нар өдөрт 28-32 хүн үзэх ёстой байдаг. Ихэнх нь 50 хүн үздэг. Өвдсөн бухимдсан хүмүүс болохоор харилцааны соёл байдаггүй. Эмч нар өвчин тусгасан юм шиг иргэд аашилдаг.

Сүхбаатар дүүргийн иргэн Б. Дулам:

Эмч нарын харилцааны тал дээр ахаарал хандуулаасай.

Би эрүүл мэндийн даатгал төлдөг. Гэхдээ эмнэлэгт үзүүлэхдээ даатгал төлдөг шигээ түргэн шуурхай үйлчилгээ авч чаддаггүй. Өглөө эрт ирээд дугаарлахгүй бол эмчид үзүүлж чаддаггүй. Эмч нарын хувьд хэлэхэд байнга бухимдалтай үйлчилдэг. Хүний өмнөөс өвдсөн юм шиг гээд загнаад л. Эрүүл энхийн төлөө тангараг өргөсөн гэдгээ март- чихсан юм шиг авирладаг эмч олон бий. Тиймээс эмч нарын харил цааны тал дээр холбогдох байгууллагууд нь анхаарах хэрэгтэй. Үүнээс харахад иргэд эмнэлгийн үйлчилгээг түргэн шуурхай авах зарчим алдагджээ. Иргэд ч өөрсдөө эмнэлгийн үйлчилгээг авах гэж урт дараалал үүсгэж, цахим бүртгэлийн мэдээллийн ажилчдыг гуйж л байж эмчийн бараа хардаг болсон нь даанч харамсалтай. Энэ мэт байдал дан ганц Сүүхбаатар дүүргийн эмнэлэгт бус Монгол улсын 21 аймгийн бүх эмнэлгүүдэд байдаг болсон. Эмч нарын харьцаа, иргэдэд үйлчилж байгаа үйлчилгээ, эмнэлгийн орны хүрэлцээ гээд Эрүүл мэндийн салбарт өөрчлөх, шинэчлэх ажил мөн ч их байгааг эрхэм сайд Н.Удвал анхаарах цаг болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих