Санчир гарагийн сар амьдралтай байж магадгүй

Бид өмнө нь Санчир гарагийн дагуур сар Энсиладусын зузаан мөсөн гадаргуу дор шингэн усан далай байгааг илрүүлсэн тухай мэдээлж байсан билээ. Тэгвэл энэхүү далай нь амьдрал тэтгэх боломжтой буюу тус гараг дээр хүн амьдрах боломжтой байж магадгүй гэх дүгнэлтэд хүрснээ НАСА-гийн Кассиний сансрын хөлөг болон Сансрын гүнийг судлах сүлжээний эрдэмтэд мэдээлсэн байна. Тэдний таамаглаж буйгаар Энсиладусын өмнөд туйлаас зүүн хойд зүгт өргөн уудам талбайг хамран тархсан уг далайд мокробын амьдрал байгаа гэнэ. Цэгэн эффект болон Кассини сансрын хөлгийн хэмжилтийн төхөөрөмжийн ашиглан Энсиладусын мөсөн гадаргуу нь 50 орчим км-ийн зузаантай бол далай нь 12 км-ийн гүн аж. Кассини сансрын хөлгийг 1997 онд хөөргөсөн бөгөөд Санчир гараг хүртэл нийт 2.2 тэрбум бээрийг туулаад байгаа юм.

Тобби

time.mn

URL:

Сэтгэгдэл бичих