Оюутолгой ажилчид хоолноос хорджээ АНХААР!

ЭНЭХҮҮ НОЦТОЙ МЭДЭЭЛЛИЙН ТАЛААРХ НЭГ СЭДВЭЭР ХААНА ХЭРХЭН МЭДЭЭЛЭВ…

Энэ талаар хуучнаар “Айвенхоу майнз Монголия инк” буюу одоо “Оюутолгой” ХХК-ийн Хэвлэл олон нийттэй харилцах албанаас тодруулахад өнгөрөгч ням гаригт 28 хүнд хоолны хордлогоны шинж тэмдэг илэрчээ. Хордлого гарангуут тус ордын кэмпэд байрлах олон улсын “SOS” эмнэлгийнхэн хордлого авсан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж, одоогоор зарим нь Өмнөговь аймгийн Даланзадгадын эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа аж. Хордлого гарсан талаар орон нутгийн болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт яаралтай, мэдэгдэж, шинжилгээний дээж явуулсан байна. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байгаа аж.
Хордсон бүх хүн “Бамбай” хамгаалалтын албанд ажилладаг. Тус компани орд газрын харуул хамгаалалтын ажлыг гэрээгээр гүйцэтгэдэг. Ажилтнуудад кэмпийн төв гал тогооноос хоолоо харуулууд руу хүргэж өгдөг. Уг зөөврийн хоолыг идсэн хүмүүс хордлого авсан аж.
“Бид шаардлагатай бүх арга хэмжээг авч, шинжилгээний эцсийн дүн гарахыг хүлээж байна. Хүмүүсийн бие гайгүй байгаа. Бид орон нутгийн мэргэжлийн хяналтынхан болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай нягт хамтран ажиллаж байгаа” гэж “Оюутолгой” ХК-ийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Одгэрэл хэллээ.
А.АНУ

ньюс

Оюутолгойн хамгаалагчид гэдэсний халдварт өвчин үүсгэгчтэй хоолноос хорджээ

Оюутолгойн хамгаалагчид хоолноосоо хордсон, хоолноос сорьц авч шинжилж байгаа талаарх мэдээллийг бид уншигчиддаа өгсөн.
Ажилчид чухам юунаас болж хордсон болох нь тодорхой болсон байна.  Аймгийн болон улсын төв лабораторид хийсэн шинжилгээгээр тэдгээр иргэдийн идсэн хоолноос гэдэсний халдварт өвчин үүсгэг нян илэрсэн гэж УМХЕГ-ын дарга Н.Оюунчимэг мэдээлсэн байна.
Энэ хэрэгт хоол бэлтгэсэн газар болон хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсэн газрын хэн нь буруутай болох нь тогтоогдоогүй байгаа ба хэргийг нягтлан шалгаж байгаа ажээ.

Оюутолгойн 300 ажилчин хорджээ

Оюутолгойн Өмнөговьд ажиллаж байсан ажилчид өчигдөр хоолны хордлогод орсон байна. Албан бус мэдээллээр хоолны хордлогод орсон  нийт 300 гаруй ажилчид байгаа гэнэ. Тэд оройн хоолондоо идсэн тахианы мөчинд хордсон байж магадгүй юм байна. Энэ талаар Оюутолгойн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас “Оюутолгойн ажилчдын амрах төвөөс 40 км урагш байдаг амрах байр буюу кемпины ажилчид хордсон. Өчигдөр оройноос эхлээд бид байдлыг тодруулахаар ажиллаж байна. Удахгүй албаны мэдээллийг өгнө” хэмээн мэдэгдлээ. Одоогоор халдвартын эмч нар болон аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ажиллаж байгаа юм байна.

О.Одноо

“Оюутолгой”-д ажиллагсад үдийн хоолноосоо хорджээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Оюутолгой-Гашуунсухайтын чиглэлийн цахилгааны шугам сүлжээний ажил хийж байсан ажилчид хоолны хорлогоор өвчилснийг ХӨСҮТ тогтоолоо. Тэдгээр ажилчид “Оюу Толгой” компанийн “Өмнөд кэмп” хотхонд өнгөрсөн бямба, ням гаригт үдийн хоол идсэнийхээ дараа бие нь мууджээ. Хордлогод орсон жар гаруй хүн байгаа бөгөөд шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр тахианы махнаас хорлого авсан байж болзошгүй байна.
Хүнд болон хүндэвтэр байгаа хүмүүсийг нийслэл рүү, ХӨСҮТ-д авчирч эмчлэхээр болжээ.

Өдрийн сонин

Хоолонд хордсон оюутолгойн ажилчдын тоо 89-д хүрчээ

Өмнөговь аймгийн Ханбогд, Оюутолгойн хооронд зам тавьж байсан 67 ажилчин хордлогод орж, эмчлүүлж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар хоолны хордлогоор өвчлөгсдийн тоо нэмэгдэж, 89-д хүрсэн агаад гүйлгэх, бөөлжих, дотор муухайрах, шөрмөс татах, толгой эргэх зэрэг шинж тэмдгүүд илэрч байгаа аж. Хордлогод орсон иргэдийн гурвынх нь биеийн байдал хүнд, гүн хордлогод оржээ. Тиймээс нийслэлийн нарийн мэргэжлийн эмч нар хордсон хүмүүст шингэн сэлбэх, хордлого тайлах эмчилгээ хийж эхэлсэн байна. Халдварт өвчин судлалын төвийн эмч нар, нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид газар дээр нь очиж судалгаа шинжилгээ хийж буй ажээ. ХӨСҮТ-ийн Мэдээлэл сурталчилгаа, олон нийттэй харилцах албаны дарга Т.Уртнасангийн мэдээлснээр өчигдөр өглөөний байдлаар өвчлөгсдийн тоо нэмэгджээ. Цаашид ч нэмэгдэж болзошгүй агаад хордсон хүмүүсийг тусгаарлан эмчилгээг эрчимтэй хийж буй юм байна. Урьдчилсан байдлаар Оюутолгойн ажиллагсад тахианы махнаас хордсоныг тогтоогоод байгаа гэнэ.

ТВ9


URL:

Сэтгэгдэл бичих