“Tiger” шар айргаа нүднээс далдуур ингэж устгаж байна

Жил гаруйн өмнө MCS  компанийн “Тiger” хэмээх шар айрагны үйлдвэрийн үнэн төрх нь илчлэгдэж, жоом үүрлэсэн бичлэг олон нийтийг цочироосон билээ. Цагаан халат нөмөрч дүрийг үзүүлсэн үйлдвэрийн ажилчид нь жоомтойгоо нөхөрөлчихсөн мэт хээв нэг ажиллаж байсан нууц бичлэг нь олныг жигшүүлсэн.

Тэгвдэл өнөөдөр цахим ертөнцөөр нөгөөх алдарт жоомтой шар айргаа устгаж байгаа зураг дуулиан тарив. Мэдээж нохой ч тоож долоохгүй болсон “Тiger” гэх шар айргийг уувал наандаж халдварт шар, цусан суулга өвчин тусна. Харин цаашилаад жоомний ялгадас болон үхсэн жоомний биеийн хэсгүүдийг “ууж” насан туршдаа харшилын өвчтэй болно. Тэгэхлээр ходоодонд хор болох шингэнийг устгах нь зөв ч хүний нүднээс далдуур иймэрхүү аргаар жоомтой шар айргаа  устгаж байх жишээтэй.

MCS бол манай үндэсний томоохон үйлдвэрүүдийн нэг. Монголчууд эдний ундаагаар бараг л хооллодог. Гэтэл тэдэнд муудсан бүтээгдэхүүнээ устгах өөрийн гэсэн талбай байдаггүй бололтой. Хаа тааралдсан газрынхаа жалганд ийнхүү булж байгаа нь даан ч харамсалтай.

3


URL:

Сэтгэгдэл бичих