Удирдлагаасаа зайгаа барь
Бусдаас онцгой амжилт олох нь өөрөөс чинь шалтгаалах нь ойлгомжтой. Гэхдээ та гүйцэтгэх ажилтан бол дараах зүйлийг мартуузай. Удирдлагынхаа аяыг олж, амжилтад хүрнэ гэж бодож байвал хамгийн том алдаа.
Харин энэ эрхэм хүнээс зайгаа барьж, өөрийнхөө хүссэн замаар чигээрээ явбал хожмын өдөр амжилт олох магадлалтай. Гэхдээ хүнийг хүндэтгэх эрхэм чанарыг гээж яасан ч болохгүй. “Хаана хэн ч байж болно.
Харин амьдралаа цогцлуулах хүн нь зөвхөн чи өөрөө юм шүү” гэсэн Бернард Шоугийн жүжгийн баатар дуулдагийг санаарай.
URL: