Гадаад ажилчдын үндсэн цалин 1.7 сая төгрөгт хүрчээ
Хөдөлмөрийн судалгааны институтиэс 1731 байгууллагын 28 мянга 763 ажилчны дунд явуулсан цалин, хөлсний бүтцийн судалгааныхаа дүнг танилцуулсан талаар “Блүүмберг” мэдээлэв. 2010 онтой харьцуулахад өнгөрсөн жил ажиллагсдын үндсэн цалин 2.3 дахин буюу 298.2 мянган төгрөгөөр нэмэгджээ.
Цалингийн улсын дундаж өнгөрсөн оны наймдугаар сард 528.7 мянган төгрөг байсан бол гадаад улсын ажиллагсдын үндсэн цалин 1.7 сая төгрөг байна. Салбараар нь авч үзвэл бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт ажиллаж буй гадаад ажиллагсдын цалин хамгийн өндөр буюу 7.2 сая төгрөгт хүрчээ.
URL: