Лиза Мария Пресли 16 настайгдаа анх удаа эр хүнтэй унтжээ
Төрсөн өдөр: 1968.02.01
Төрсөн газар: Мемфис, Теннесси, АНУ
Мэргэжил: дуучин
Стиль: поп
Албан ёсны сайт: lisapresley.com
…Домогт Элвис Преслигийн охин Лиза Мария бол хамгийн дур булаам бас єєрийн vзэл бодолдоо туйлийн vнэнч бүсгүйчүүдийн нэг. Тэр 30-даа алдарт эцгийнхээ єв хєрєнгє болох 100 сая ам.долларын эзэн болсон. Тvvнчлэн Мария нь аавынхаа амьдралын сvvлийн мєчийг өнгөрүүлсэн Грэйслэнд дэхь гэр бvлийн эдлэн газрыг эзэмшиж, Elvis Presley Enterprises компанийн ерєнхийлєгчийн албыг хашдаг билээ. Эцгийнхээ нэрийг ашигласнаар єдєрт л хэдэн саяын ашиг олж байдаг гэнэ…
Лизагийн хvvхэд нас сонирхолтой адал явдлаар дvvрэн єнгєрсєн гэж болно. Таван настайгаасаа аавтайгаа болон тvvний найз бvсгvй Линда Томпсон хоёртой хамт амьдарч эхэлсэн бєгєєд тэдний хамт томчуудын элдэв тєрлийн хvлээн авалт, vдэшлэгт оролцож, єєрєєсєє ах хvмvvстэй найзалдаг байжээ. Харамсалтай нь тэр зугаатай амьдрал удаан vргэлжлээгvй юм. Тvvнийг есєн настай байхад эцэг нь Грейслэнд дэхь эдлэндээ хар тамхи хэтрvvлэн хэрэглэснээр нас барсан билээ. Тэр єдєр эцгийгээ нас барсан гэдгийг мэдэхгvй хажуугийн єрєєнд найзуудтайгаа єдєржин тоглож єнжсєн гэдэг. Ингээд аав нь нэгэнт хорвоог орхисон тул охиныг ээж Присцилла Преслигийн асрамжинд шилжvvлсэн аж. Ингээд тэр папарацциудын угталтан дор ээжийнхээ хамт Европт ирлээ. Чухамдаа энэ мєчєєс Лиза єєрийн гэх бvх зvйл, /тєрсєн гэр, аав, эдлэн газар, сургуулийн найз нєхєд, мєрєєдєл…/, гэрэлт ирээдvй, гvнж мэт амьдралаа алдсан гэдэг.
Лиза єсвєр наснаасаа л бэлгийн харьцаа гэж юу байдгийг мэдэрч эхэлсэн гэдэг. Гудамжны хэв маяг, хараалын vгс, ээжтэйгээ маргалдах, эцгийнхээ нэрийг худалдан хэн нэгнийг хууран мэхлэх зэрэг үйлдлийг тэр хийх болжээ. Ингээд задгай хvмvvжлийг авч эхэлсэн “хааны гvнж” 16-тайдаа коллежоо орхин хар тамхинд донтож эхлэв. Лиза эцгийгээ энэ хороос болон амь насаа алдсан гэдгийг маш сайн мэддэг байсан. Дєнгєж 16 хvрсэн чинээлэг охин хорт зуршлаа дарахын тулд ээжийнхээ хэтэвчийг ухах, хєрш айлаасаа мєнгє зээлэх, найзуудтайгаа vдэш болгон баар, кафе, цэнгээний газруудаар хэсэж наркоманиудтай нєхєрлєх зэргээр цагийг зугаатай єнгєрvvлж байв. Нэг удаа дvvргийн цагдаагийн газраас ээжийг нь дуудан охиныг хар тамхичидтай дэлгvvр дээрэмдэхийг санаархасан, биеэ vнэлэх оролдлого хийсэн хэрэгт сэрдэж байгааг хэлжээ. Яг тэр vеэс л дүрсгүй охин эхийнхээ хяналтанд бүрэн оржээ. Аль хэдийн охин биеэ хэн нэгэнд зориулсан, одоо насанд хvрсэн эмэгтэй болж бvхнийг бие даан шийдэх болно хэмээн ээж рvvгээ цэцгийн ваар шидэн хашгичах охин ийнхvv гэр бvлийн болон хуулийнхны хараа хяналтанд 100% орох нь тэр. Ээж нь охиноо хар тамхины эмчилгээ хийлгэсний дараа охидын сvмийн цугларалтанд байнга оролцуулж эхэлсэн байна. Лизад єєрт нь ч хар тамхинаас салах гэсэн хvсэл зорилго байсан тулдаа энэ зуршлаа хаяж чадав…
Факт. 01
Лиза Мария багадаа маш олон сургууль сольж асрамжийн газарт амьдарч үзсэн. Лос Анжелесийн дунд сургуулиуд түүний хар тамхи татдаг, кокаин хэрэглэдэг зуршилаас нь болж сурагчаа болгох дургүй байжээ. Иймээс тэр хэсэг хугацаанд Лос Анжелесийн Сайентологийн сүмийн сургуульд суралцжээ. Лиза 13 настайгаасаа хар тамхи хэрэглэж эхэлсэн бөгөөд сүмийн сургуулийн ачаар 17-тойдоо хорт зуршилаа хаяжээ.
…Мансуурлын эсрэг тєвєєс гарсныхаа дараа Лиза огт єєр эмэгтэй болсон гэлтэй. Хvvхэд насны гэнэн мєрєєдєл, шохоорхолоо тэр нэгэнт гээсэн байлаа. Бvхнийг шинээр эхлэхээр шийджээ. Гэхдээ энэ нь нэг талдаа ээжид нь сайн мэдээ байсан ч шинэ эхлэл огт таалагдахгvй байсан юм. Тэр нь Лизагийн гэрлэж хvvхэдтэй болох гэсэн ойрын тєлєвлєгєє аж. Ингээд хар тамхинаас салсан гэх бvсгvй удалгvй хєгжимчин Дэнни Кейо гэгчтэй гэрлэхээр шийджээ. Учраа амархан олсон тэд нэг мэдэхэд хоёр ч хvvхэдтэй /охин Дэнниелла, хvv Бенжамин/ болж орхив. Эхэндээ харьцаа ч сайхан байж. Өдєр болгон л нєхєр нь залуухан эхнэрээ халамжилж, эрхлvvлэн бас сексээр дутаахгvйн тулд Кейо хамаг бvхнээ зориулж байв. Халуухан дурлал, сексийн дур хvсэл дvvрэн байсан болоод ч тэрvv хvvхдvvд хурдан тєрсєн ч гэдэг. Нєгєєтэйгvvр Лиза нєхєрт гарангуутаа л хvvхэдтэй болно хэмээн багаасаа л мєрєєдєж, хvсэж байсан аж. Кейо сайн эцэг байлаа. Гэхдээ тvvнд нэг л дутагдал байсан нь жаахан охидтой секс хийх. Бvр сар болгон л нэг бvсгvйтэй учирч, тvvнтэйгээ шєнийг єнгєрvvлэхдээ vнэтэй бэлэг єгдєг зуршилтай байсан гэдэг. Гэр бvлийн тєсвєєс багагvй мєнгє гадагшилсаар л байлаа. Ингээд зургаан жил амьдарсны дараа Лиза єєрийнх нь дотны найз Аннистита хэмээх грек бvсгvйтэй нєхрєє завиар зугаалж байгааг нь харснаар тэд салахаар шийджээ. Кейо эхнэртээ 15 сая ам.доллар тєлж хоёр хvvхдээ насанд хvртэл нь тэтгэмж олгож байхаа “амлажээ”.
…Тэгвэл та Лизаг нєхрєєсєє салаад сэтгэлээр унан, нєгєє хорт зуршилдаа эргэн орж, ганцаардаж vхэх шахсан гэж бодож байна уу? Vгvй ээ. Тэр Кейогоос салаад бараг сарын дараа гэхэд попын хаан Майкл Жексонтой танилцжээ. Тэр дахин нєхєрт гарахаар шийдлээ. Хэний тєлєє? Мэдээж Майклтай. Ингээд рок-н-роллын хааны охин попын хаантай гэрлэлээ. Бахархалтай сонсогдож байгаа биз. Тэд бараг анхны харцаар бие биендээ дурлацгаасан гэдэг. Дэлхийн хэмжээний хоёр эрхэмийг гэрлэн нэг гэрт орсон талаар тухайн vедээ дэлхий даяар шуугиж байлаа. Майклыг хvvхэд хvчирхийлсэн хэргээс зугатах гэж гэрлэсэн мєн ижил хvйстэн гэдгээ нуух гэж Лизаг сонголоо гэж байв. Тэр vнэхээр попын хаанд дурлажээ. єєрийн хvvхдvvдээ ч Майклын гэрт авчирлаа. Тэр хvvхэд хvчирхийлэгчээс айхгvй байна хэмээж байлаа. Залуу гvнж болон “хаан” хоёр тэр болгонд тайлбар хийж сандараагvй. Амьдрал Лас Вегаст цэцэглэж эхэллээ.
Тэр vед Лиза нэгэн ярилцлагандаа: -Майкл vнэхээр ялдам. Бид хоёр клипэнд хамт тоглосон vдэш зураг авалт дуусангуут ор луугаа гvйлдэж билээ. Тэр секстээ vнэхээр сайн. Яагаад гэвэл тэр чинь цагаан єнгєтэй ч хар арьстан шvv дээ. Тэгэхээр энэ ажилдаа муу байж таарахгvй биз дээ. Та нар надаас энэ талаар л мэдмээр байгаа биз дээ. тэгвэл ийм хариулт єгье хэмээн єєрсдийн халуун харьцааны талаар дурьдсан байдаг. Майкл хаа явсан газраа Лизаг болон хоёр хvvхдийг нь дагуулан олны ємнє гарч ирэх болов. Гэрлэлт маш нууц байдалд болсон юм. Зочдын тоо ердєє 50 байсан. Тэр vед Майкл vндсэндээ уран бvтээлээ орхиод байсан гэхэд болно.
Бод доо, Лизатай учрахаасаа ємнє тэр студид өдрийн 12 цагийг єнгєрєєж, шинэ уран бvтээлээ хийн тєгєлдєр хуурынхаа дэргэдээс ч босдоггvй байжээ. Тэгвэл Лиза тvvнийг хэсэг хугацаанд ч гэсэн тэр бvхнээс салган эмэгтэй хvнийхээ хувьд бvх хэлбэрээр “хаанд” vйлчилжээ. Харин хааны таалал тийм ч удаан vргэлжлээгvй юм. Хэрвээ 20 сарын дараа салах байсан юм бол Лиза яах гэж Майклтай гэрлэсэн юм бол гэх асуудал таамаг хэвээрээ vлдээд байгаа билээ. Лиза нєхрєєсєє овоо хэдэн саяыг салгаж аваад эцгийнхээ эдлэнг єргєжvvлэхээр Грэйслендийг зорьсон. Тэгэхээр энэ гэрлэлт хэн хэнд нь ашигтай байсан байгаа биз. Оддын тохироо гэдгийн тод жишээ энэ байв уу…
Факт. 02
Лиза Мариягийн дуучны карьер жүжигчин, дуучин Линда Томпсонтой танилцсанаар эхэлсэн гэж үздэг. Линда бол Элвис Преслитэй хэсэг хугацаанд янаг амрагийн харьцаатай байсан нэгэн. Лиза Мария 2003.04 сард анхны Whom It May Concern хэмээх цомгоо гаргажээ
…Энэ дуулианы дараа Лизагийн зураг дэлхийн томоохон сонин, сэтгvvлийн нvvрэнд гарах болсон нь домогт эцгийнхээ амжилтыг эвдсэн гэлтэй. Майклаас салаад ємнєхєєсөө ч нэр алдартай болж, олны анхаарлын тєвд орсноор єєрийнх нь болон ээжийнх нь бизнес их урагштай болжээ. Бvр Холливудаас Лизаг кинонд тоглооч гэсэн урилга ирсэн байна. Тэр болгоноос Лиза татгалзсан. Хоёрдахь нєхєрєєсєє салаад дєрвєн жил боллоо. Хvvхдvvдээ асран хажуугаар нь хэд хэдэн залуустай амраглаад авсан тачаангуй бvсгvй эцэст нь удаахь бойфрэндээ олжээ. Хавайн аралд найзуудтайгаа хэдэн сар амарсаны “гайгаар” тэр тэндхийн нэгэн дуучин залуутай гэрлэсэн байна. Жон Осзайк бол хавайн жинхэнэ секс машин байсан гэдэг. Лизатай учиртлаа тэр дуулахын зэрэгцээ баян хатагтайд газарчин, хєтєч хийдэг байж. Ингэхдээ мэдээж секс, массаж хоёр vйлчилгээнд нь ордог байж л таарна . Магадгvй Лиза залуугаар vйлчлvvлснийхээ дараа тvvнд татагдсан байж болно. Тэд насны хувьд хол зєрvvтэй байсан. Гэрлэсэн, тэд. Хавайн аралд залуу хосуудын хамаг сайхан дурсамж єнгєрсєн. Харин Европт ирсний дараа Жон бага зэрэг задгайрч, танхай шинжтэй болсон нь тvvнийг охид бvсгvйчvvд ихээр сонирхох болсонтой холбоотой гэдэг. Vнэндээ бол гэр бvлтэй хэдий ч тvvнийг хєндлєнгийн “ажиглагчид” дуудлагаар vйлчилдэг залуу гэх хандлагтай болжээ. Мускуль бие, сайхан тєрх, халамжтай байдал, сексийн туршлага бас дээр нь залуухан Жон хэн хvссэн хvний амраг болох амархан байв. Тэгээд тэрээр ганц бvсгvйтэй vлдсэн амьдралаа барахыг хvсээгvй тул санаагаа Лизад хэлээд гэрээсээ бараг ємссєн хувцастайгаа хєєгджээ. Лиза нєхєртєє гар хvрсэнийхээ тєлєє 50.000 ам.доллар тєлсєн. Харин салалтаас хойш хагас жилийн дараа Жон Хавайд гэртээ эргэн ирсэн байна. Тэгвэл Лиза…
…Тэр Жонтой хоёр жилийг єнгєрvvлсэндээ “єс санан” тvvнийг хєєчихєєд эртний танил нэгэн залууг эргvvлж эхэлжээ. Тэр нь Холливудын жvжигчин Николас Кейж байсан юм. Тэд зургаан жилийн ємнє нэгэн хvлээн авалтан дээр танилжээ. /тэнд нь бас Майк Жексон байсан юм/. Ингээд хуучны танилуудад vг хэлээ ололцох амархан байжээ. Лизад ганц бие тэгээд нэр хvндтэй эр хэрэгтэй байхад Кейжид єєрийнх нь шvтээний охин дэргэд нь байх таалагдаж байлаа. Халуухан юм болох нь тэр. Кейж тухайн vед нэгэн эмэгтэйтэй vерхэж байгаад нєгєєхєє жирэмсэн болгочихсоноо мэдээгvй байж. Тэгээд бєєн асуудал дэгджээ. Бараг анхны шєнийн жаргалаа ч амсаагvй байсан хосууд нєгєє хvvхнээс салахын тулд багагvй мєнгє тєлєн байж “амыг нь тагласан” гэдэг.
Лиза амьдралдаа хайж явсан эрээ олсон гэдэгтээ итгэлтэй байв. Хосууд жаргалаар дvvрэн сар өдрийг ардаа vлдээсээр байлаа. Лиза ч эхнэр хvний vvргээ ухамсартайгаар биелvvлж байхад Кейж карьераа хєєсєєр хамаг бvхнээ тvvндээ зориулсаар л… харин тэдний хувьд нэг авууштай зvйл нь хамтын амьдралд нь хэн нэгэн эрэгтэй эсвэл эмэгтэй гарч ирээгvй явдал. Нэг хэсэгтээ л тэр хоёрыг Холливудын vлгэр жишээ ч гэр бvлийн нэг хэмээн єргємжилсєн. Харин , харин… Ээлжит салалт Лизаг нэргэлээ. Гэхдээ энэ удаад Кейж буруутан болсон. Учир нь жvжигчин залуу маань карьертаа дэндvv их анхаарал тавих болсноор эхнэрээ гомдоожээ. Гайхалтай нь Лиза тvvнээс салангуутаа нєгєєх халуухан хавай залуу руугаа эргэн очсон байна. Ингэснээр салалт тvvний буруу мэтээр олон нийтэд ойлгогдож эхэлсэн.
Факт. 03
Лиза Мария дөрвөн удаа гэрлэсэн. Анхны нөхөр Дэнни Кьютай 1988.10.03-нд гэрлэсэн. Тэд хоёр хүүхэдтэй болсон. Нөхрөөсөө салаад хоёр долоо хонож байхдаа бүсгүй Майкл Жексонтой гэрлэсэн /1994.05.26/. тэд хоёр жил л хамт амьдарчээ.дараа нь Николас Кейжтэй гэрлэв. Харамсалтай нь тэд гуравхан сар /109 хоног/ болоод салсан. 2006 онд гитарист, продюсер Майкл Локвудтай хуримлажээ. 2008.10.07-нд Лиза Мари Пресли ихэр охид болох Харпер, Финли нараа төрүүлжээ.
Он жил єнгєрєх тусам тvvнээс дахин ямар зан ааш гарах бол хэмээн хvлээгсэд багагvй байгаа. Дээр хэлсэнчлэн гурван байгууллагыг удирдан байгаа хатагтайн хувьд хувийн амьдрал нь нэг л сонголт муутай гэмээр. Эсвэл зєв сонгоод буруу тєгсєєд байгаа юм болов уу? За даа, ямартаа ч ойрын хэдэн жилдээ тvvнээс элдэв сенсааци гарахгvй бололтой. Учир нь “хааны гvнж” одоогоор нэгэн баян бизнесментэй гэрлээд халуун дурлалдаа шатаж байгаа гэсэн….
Р.Слава
www.fact.mn
URL: