Хэдэн 1000 атомын бөмбөг дэлбэрсэнтэй тэнцэх хүчтэй галт уул сэрж байна
АНУ-ын баруун хэсэгт орших Йеллоустоны галт уул сэрж магадгүй байгаатай холбоотойгоор манай гарагийн бүхий л шинжээчид түгшиж байна. Йеллоустоны супер галт уул сэрвэл дэлхий сүйрч магадгүй ажээ. Супер галт уулын талаарх сүүлийн мэдээлэл болон бэл дэхь зарим нуурын градус Цельсийн 20 хүрч, тус галт ууланд үеэс үед идээшин амьдарсан зэрлэг үхрүүд дайжиж байгаагаас харахад бүх зүйл ойлгомжтой байна. Түүнэээс гадна эрдэмтэд 2014 оны эхээр 50 гаруй удаагийн түлхэлт бүртгэсэн бөгөөд хамгийн хүчтэй нь 2014 оны гуравдугаар сарын 30-ны өглөөнийх байв.
Түүний хүч 4,8 балл байсан юм. Тус галт уулын дэлбэрэлт дэлхийн сүйрлийн шалтгаан ч байж магадгүй талаар эрдэмтэд айж байна. Ямартай ч Йеллоустоны галт уул сэрвэл аймшигтай гамшиг нүүрлэх ажээ. Йеллоустон галт уул Вайоминг мужид орших бөгөөд дөрвөн мянган квадрамт метр газрыг эзэгнэх асар том тогоо буюу өрхтэй юм байна. Энэ нь Токио хотын нутаг дэвсгэр дээр Москва хотын газрын 1,5-ийг нэмсэнтэй тэнцэх хэмжээ юм. Зарим гадаадын эх сурвалжуудын мэдээгээр тус галт уулын зарим газраас халуун магм бургилан гарч байгаа гэнэ. Йеллоустоны галт уул манай гараг дээрх хамгийн хүчтэй дэлбэрэлт явагдах магадлалтай галт уул ажээ. Түүний дэлбэрэлтийн хүч хэдэн мянган атомын бөмбөг хаясантай тэнцэх хэмжээний гэнэ.
М.Далай
URL: