Т.Дуламдоржийн цаг, зангиа ямар үнэтэй вэ?

1396586551_img_1_500x500Онцгой байдлын газар гэж үргэлж л онцгой хэл амтай хүмүүсээр дүүрэн байдаг байна. Монголд шүлхий гарч л байдаг намжиж л байдаг. Гэхдээ 3 тэрбум орчимд устгаад дараад намжаачихдаг байсан шүлхий энэ удаад даруй 10,6 тэрбум төгрөгийг үржээ.

Сангийн сайд Ч.Улаан хүртэл уур бухимдалаа дарж ядан “Шүлхий бизнес болчихсон юм биш биздээ? Гардаг зардал нь геометерийн прогрессоор өс байна!” хэмээн анхааруулж энэ бүхний цаана авилга хээл хахууль ч байж болохуйц юм гэдгийг цаад утгаараа анхааруулж сануулсан байдаг.

Гал ус өвчин зовлонгийн хамгийн урд барих техник унах унаагүй шахам тууж явдаг Онцгой байдлын ерөнхий газрын даргын зангиа, цаг хоёр ажигч гярхай жиргээчдийн анхаарлаас огт гарсангүй. Өдөр тутмын өндөр үнэтэй сонингуудад заларсан түүний зургуудад Швейцарийн сүүлийн үеийн загвар дизайнтай ганган цаг (иймэрхүү цагнууд хулхи биш бол 10,000$ – 350,000$ үнэ хүрдэг) эрхгүй нүдэнд тусах бөгөөд ийм том дарга хүн юу боллоо гэж хулхи цаг зүүхэвдээ гэж бас бодогдоно.

Мөн түүний загасан хээтэй улаан зангиа нь мөн л эд мэддэг хүнд бол бас л бэлтэй том гаруудын хүзүүнд санжиганаж байдаг эд гэдэг нь гарцаагүй. Торгон улаан зангиа нь ямар брэндийнх вэ гэдгээс ихээхэн хамаарах бөгөөд том газрын том дарга жижиг юмаар гангарах учиргүй бөгөөд наад зах нь гар хийцийн ганган эдээр гангарч байгаа нь лавтай бөгөөд зангиа мэдэх хүн 5000$ элбэг хүрэх эд байна гэдгийг ч хэлэх юун билээ.

Авилгал хээл хахууль толгой эргэм ихсэж буй өнөө цагт нэрээ хайрлдаг хүн өмсөж зүүхээ ч бас боддог байх учиртай бөгөөд олон жил Д.Тэрбишдагва гуайтай мөр зэрэгцэн явсных ядаж Шадар сайд шиг даруухан хувцаслаж сурах хэрэгтэй байна.

http://tsag.mn/2867-tdulamdorzhiyn-cag-zangia-yamar-netey-ve.html


URL:

Сэтгэгдэл бичих