Хямд үнэтэй хятад чихрүүдээс аюултай хүнсний будагч бодис илэрчээ
МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн 2014 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн сорилтоор БНХАУ-аас импортолж буй зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн ходоодны хямрал, харшил, арьсны тууралт үүсгэж болзошгүй аюултай хүнсний будагч бодис илэрсэн тул нэр бүхий хүнсний бүтээгдэхүүнүүдийг хилээр нэвтэрүүлэхгүй байхыг анхааруулсан байна. Мөн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүний фото зургийг хавсралтаар хүргүүлжээ.
URL: