Х.Тэмүүжинд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах гэжээ
Хэд хоногийн өмнө Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэмээн Улсын ерөнхий прокурорын газарт шалгуулахаар хүсэлт гаргасан талаар хэвлэлүүд мэдээлж байв.
Тэгвэл Ерөнхий сайдыг Хэнтий , Дорнод, Говьсүмбэрийн чиглэлд гарахаас өмнө Засгийн газрыг бужигнуулсан нэгэн асуудал гарчээ. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгэх гэсэн нь Засгийн газрын төвшинд яригдаж, улмаар зөвшилцөлд хүрч нам дарсан гэнэ. Энэ талаар саарал ордон хийгээд улс төрийн хүрээнийхэн хавиар ярьж байна.
“Засгийн газар унах гэж байна”… гэх “прогноз”-той зэрэгцэн Хууль зүйн сайдыг шалгах талаар яригдсан дээрх мэдээлэл үнэн бол Шинэчлэлийн Засгийн газар унах нь ээ хэмээн учир мэдэх хүмүүс хэлээд эхэллээ.
URL: