Абу-Дабид машины дугаар долоон сая.доллараар зарагджээ
- Дэлхийн хамгийн vнэтэй навчин тамхийг “Коиба-Бхик” гэдэг. Ердєє 20 см-ийн урттай уг тамхиний vнэ 375 евро. Хайрцгандаа 40 ширхэгтэй сигарыг 15.000 еврогоор захиалан хийлгэдэг.
- Голландын архитектор Ян Яап Рюйсенаарс нэгэн гайхалтай орыг бvтээжээ. Уг ор яг агаарт нисэж байгаа мэт… Vvнийг соронзон орны нєлєєллийг ашиглан бvтээсэн гэнэ. Хэрвээ єєрийгєє агаарт нисэж байгаагаар тєсєєлж тийм мэдрэмжийг авахыг хvсвэл 1.5 сая евро тєлєх ажээ.
- Абу-Дабид нэгэн авто машины дугаар долоон сая ам.доллараар зарагджээ. Саудын Арабын бизнесмен Талал Хури гэгч “5” гэсэн ганцхан тоо бvхий дугаарыг ийм єндєр vнэ хаялцан худалдан авсан байна.
- Дэлхийн хамгийн vнэтэй зочид буудлын люкс єрєє Токиогийн хамгийн єндєр цамхаг болох Midtown Tower-т байрлах Ritz-Carlton Tokyo хэмээх буудалд байрладаг. Тэнд ерєнхийлєгчийн гэх тодотголтой єрєє нь хоногт 20.000 ам.долларын vнэтэй аж. Тэндхийн бааранд нь Bvlgari-гийн алмааз эрдэнэ бvхий нэг шил “Мартини” дарсыг захиалан ууж болно.
- Жимсний чанамалын vйлдвэрлэл эрхэлдэг Duerr&Son компани єєрийн 125 жилийн ойн vеэрээ хамгийн vнэтэй мармеладыг хийжээ. Дарс, виск болон алтаар хийсэн гэх Fine Cut Seville Orange гэсэн нэг хайрцаг мармеладын vнэ таван мянган фунт байжээ. Тэгэхээр ширхэг нь 76 фунт байв.
- Австрийн нэгэн компани дэлхийн хамгийн vнэтэй мєн тохилог аялалын фургон машин бvтээжээ. vнэ нь нэг сая доллар. Уг машинд унтлагын єрєє, зочны єрєє, гал тогоо, дvvрэн хоол хvнс болон дєрвєн мянган литр усны багтаамжтай хєргєгч, бие засах єрєє байдаг аж.
- Хамгийн vнэтй байшингийн vнэ 128 сая доллар. Уг байшинг Энэтхэгийн хєнгєн цаган vйлдвэрлэлийн магнат Лакшми Миттал худалдан авч байжээ. Тэр чигээрээ орд харшийг санагдуулах тэр байшинд vнэт чулуугаар чимэглэсэн усан сан байдаг гэнэ.
Р.Слава
www.fact.mn
URL: