РОК-Н-РОЛЛЫН ХААН…

687867.gifБүтэн нэр: Элвис Арон Пресли-Elvis Aaron Presley

Төрсөн өдөр:  1935.01.08

Төрсөн газар: АНУ. Миссисипи. Тьюпело

Нас барсан өдөр: 1977.08.16 /42 нас/

Нас барсан газар: АНУ. Теннеси. Мемфис

Мэргэжил: дуучин, жүжигчин

Тоглодог хөгжим: гитар, төгөлдө хуур

Стиль: Рок-н-ролл, Госпел, Кантри, Ритм-энд-блюз

Албан ёсны сайт: Elvis.com

Хүүхэд нас

Элвис Пресли 1935.01.08-нд Миссисипи мужийн Тьюпело хотод Вернон болон Глэдис Пресли нарын гэр бүлд төржээ. Харамсалтай нь Элвисийн ихэр төрөх явцад нас барсан гэдэг. Хүүгийн гэр бүл их ядуу амьдарлтай байсан аж. Ямар сайндаа л эцэг нь хуурамч чек хйисэн хэргээр шоронд хоёр жилийн эдлэн 1938 онд суллагдаж байхав дээ. Амьдрал хэдий хатуу ч Элвис хүү хөгжимтэй их ойрхон өссөн гэдэг. Тэрээр гэрийнхнийхээ хамт сүмд мөргөл хийн найрал дуунд нь оролцдог байв. Ээж нь ч түүний дуулах дур сонирхолтой, авьяастайг нь анзаарсан бөгөөд 11 настайд нь унадаг дугуйны оронд гитар бэлэглэжээ.   

Мемфист

1948.09 сард эцэг нь ажил хайх үүднээс гэр бүлээрээ Теннесси мужийн Мемфис хотод шилжин иржээ. Чухамдаа энэ хотод ирсэнээр Элвисийн орчин үеийн хөгжмийг сонирхох хүсэл нь улам нэмэгдэж өдөржин радиогоор нэвтрүүлэх кантри, уламжлалт эстрад болон нигерүүдийн гэгдэх блюз, буги-вуги, ритм-н-блюз зэрэг хөгжмийн урсгал стилийг сонсдог болж эхэлсэн байна. Мөн Биль-стрит дүүрэгт очиж хар арьст блюзменүүдийн /Би Би Кинг тухайн үед өөрийнх нь тоглолтыг үздэг байсан Пресли хүүг хожим таньж байжээ/ тоглолтыг үздэг бас ахаруудын дэлгүүрээр тэнэж өөрийн гэх стильдээ тохирсон хувжас сонирходог байсан гэдэг.

1953 онд 18 настай Пресли ачааны тэрэгний жолоочийн ажилд орсоныхоо дараахан Сэм Филлипсийн дуу бичлэгийн студид очиж наймхан доллараар гитартайгаа хоёр дуу бичүүлсэн байдаг. «My Happiness», «That’s When My Heartache Begins» гэх тэр хоёр дуунаас бүрдсэн пянзаа Элвис ээждээ бэлэглэхээс гадна түүнээс өөрийнхөө дуу хоолойг сонсоход ямар байдаг мөн госпел, сүмийн эсвэл  кантри стилийн альнаар нь дуулж болохоо мэдэх зорилготой байжээ. Харин дараа жил нь тэрээр бас өөртөө зориулан нэг пянз бичүүлж байсан ажээ.

Анхны сингль…

Элвисийн хамгийн анхны алдарт «That’s All Right» сингль нь 1954.07.19-нд 20.000 ширхэг хэвлэгдсэн бөгөөд Мемфисийн радиогоор анх удаа цацагджээ. Харин анхны пянз нь нэг талдаа блюз нөгөө талдаа кантри стилиэр бичигдсэн байдаг. Түүнд нь «Good Rockin’ Tonight», «Milkcow Blues Boogie», «Baby, Let’s Play House», «I Forgot To Remember To Forget» гэх синглиуд нь багтжээ. бичлэгийг Сэм Филлипсийн Sun Records студид хийжээ.

Харин 1954 оны зун Пресли анх удаа тайзнаа дуулжээ. өөрсдийгөө Blue Moon Boys хэмээн нэрлэсэн Мур, Блэк, Элвис нар Нэшвиллийн Grand Ole Opry хэмээх кантри хөгжмийн алдарт радио-концертод оролцсон байна. Тэд хамтдаа өмнөдийн нутгаар тэр дундаа Техасаар олон долоо хоног үргэлжилсэн тоглолтоо хийжээ. Зарим үед тэдэнтэй Жонни Кэш, Карл Перкинс нар нэгдэж байв. Тэр оныхоо 10 сар гэхэд хөгжимчин залуус Луизианагийн Louisiana Hayride хэмээх радио концертын байнгын зочин болоод байжээ.

Рок-н-роллын хаан

1956 он бол Элвис Преслигийн амьдралд эргэлт хийсэн жилд тооцогддог. Тэр зөвхөн эх орондоо төдийгүй дэлхийн хэмжээний нэр алдарт асар богино хугацаанд хүрсэн юм. Алдарт RCA студид хийлгэсэн Heartbreak Hotel сингль нь америкийн хитийг тэргүүлж нэг сая хувиар борлогдлоо. Түүний араас I Want You, I Need You, I Love You сингл гарсан бөгөөд удаан хүлээлгэсэн “Elvis Presley” цомог нь мөн л сая хувиар зарагдаж дээд амжилтыг тогтоов. Мөн түүний анхны ТВ-ийн шоу тоглолт нь Америкийн өсвөр үеийнхэн залуусыг гайхруулж орхилоо. Түүний хөдөлгөөн, хөгжим, хувцаслалт, хөдөлгөөн, царай зүс гээд бүх зүйл нь үзэгбчид болоод кантри, рок-н-ролл хөгжим сонирхогчдод гэнэтийн бэлэг болжээ. 1956 оны зун Hound Dog / Don’t Be Cruel сингль гарсан бол нама нь Elvis гэх хоёрдахь цомог нь чартыг шууд тэргүүллээ. Ингээд зогсохгүй “Варьете” хэмээх Америкийн сэтгүүл тэр оныхоо 10 сарын дугаартаа анх удаа түүнийг “Рок-н-роллын хаан төрлөө” хэмээн бичсэн байдаг.

Холливуд…

Хөгжмийн ертөнцөд олж авсан алдар нэр нь Элвис Преслигийн өөрийн эрхгүй Холливуд руу хөтлөн байлаа. Ингээд 20th Century Fox болон Paramount студитэй гэрээ хийсэн Преслигийн анхны “Lоve Me Tender” гэх кино 1956.11.15-нд дэлгэцнээ анх гарч нээлтээ хийжээ. Гол дүрийг нь бүтээсэн тэрээр ердөө дөрвөн дуугаа кинондоо ашиглажээ. Ингэхэд зөвхөн эхний долоо хоногт кино театруудаар нэг сая гаран хүн киног үзэж сонирхосон байна. Ийнхүү Элвисийн хүүхэд насны мөрөөдөл биелсэн гэдэг.  Тэгвэл 1957 онд түүний тоглосон хоёр ч кино гарчээ. Дөрөвдэхь “Креол хаан” хэмээн дөрөвдэхь кино нь 1958 онд нээлтээ хийсэн билээ.

Арми ба Мемфисийн мафи

1958.03.24-нд хаан цэрэгт татагдлаа. АНУ-ын армид… Түүнийг ийнхүү цэрэгт татах болсон мэдээлэл цацагдахад Америк даяар залуус эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. Армийнхан болон бүр ерөнхийлөгчид хүртэл олон мянган захидал илгээн дуучныг албанаас чөлөөлөхийг шаардаж байсан билээ. Гэсэн хэдий ч намар нь Пресли Баруун Германы Фридберг дэхь гуравдугаар танкийн дивиз рүү хуваарилагджээ. Тэр бусад байлдагчийн адил энгийн л даалгавар биелүүлнэ. Гэхдээ хаан маань Парисийн кабаред зочилж, Италиар хэдэн өдөр аялж машин ч худалдан авчээ. Мөн ган нэг найзтайгаа тусдаа байранд амьдарч байлаа.

Харин сүүлд түүний ойр тойрныхоны мэдээлсэнээр Элвис бүр сургуульд байхаасаа л Мемфисийн мафийнхантай танил, холбоотой байсан гэнэ. Бүр армид байхад нь хүртэл мафийнхан эргэж тойрч, ахуй хангамжаар тасалдаггүй байжээ. “Мемфисийн мафи” ч түүнгүйгээр хүрээгээ тэлж нөлөөгүй бэхжүүлэхэд хүнд байсан аж. Тэдний зүгээс дуучин залуугийн тоглолтын промоутер, бие хамгаалалт, хөгжимчдөөр хангах, хүүхэн, зугаа гээд олон зүйлийг нь шийддэг байжээ. Элвис ч сүүлдээ тэдэнгүйгээр оршин тогтноно гэдэг санахгүй зүйл болсон байв. Энэ мафийнхан л Германд болсон нэгэн үдэшлэг дээр 14 настай Присцилла Булье гэх охиныг авчиржээ. Энэ охин хааны ирээдүйн амьдралд томоохон байр суур эзэлсэн билээ.

Цэргээс халагдав

1960.03.02-нд Элвис Пресли Америкт эргэн ирлээ. Тэр түрүүч цолтой халагджээ. Ингээд тэр ондоо Elvis Is Back! цомгоо гаргасан бөгөөд чартийн хоёрт бичигдлээ. Тэрээр Европоос ирэхдээ «O sole mio», «Sorrento», «La Paloma» хэмээх улс төрийн шинж чанартай шинэ дуунуутай ирсэн байлаа. Ингээд 1960 онд түүний «Stuck On You», «It’s Now Or Never» («O sole mio») болон «Are You Lonesome Tonight?» гэх шинэ синглиуд нь хит парадыг тэргүүлэх болов. Элвисийн дуу хөгжим тэр чигээрээ рок-н-ролл, имиж нь ч огт өөрчлөгдөөгүй байжээ. Үүнийгээ ч тэрээр Фрэнк Синатрагийн хөтөлбөрт оролцож олон сая фэнүүддээ харуулсан байна. Харин түүний цэргээс халагдаж ирээд тоглосон анхны кино нь америкийн Герман дахь нэгэн танкчиний амьдралыг харуулдаг “Цэргийн блюз” юм. 1960-аад оны хамгийн их амжилт дуулиан дагуулсан дэлгэцийн бүтээлд тооцогддог кино ажээ. Уг кинонд Элвис 12 саундтрек бичжээ. Тэгвэл 1961 он “Цэнхэр Хавай” кино дэлгэцнээ гарсаны дара  түүнийг тухайн үеийн Холливудын нэртэй одод болох Чарльз Бронсон, Энн-Маргарет, Нэнси Синатра, Урсула Андресс, Анжела Лэнсбери, Мэри Тайлер-Мур, Курт Рассел зэрэгтэй энэ зэрэгцэх хэмжээнд үнэлж, хүндлэх болов.

Присцилла

1963.03 сард Пресли “Грейсленд”-дээ 17 настай  Присциллу Бульег эцэг эхийнх нь зөвшөөрөлтэй Германаас авчиржээ. Присцилла түүнтэй хамт байхаас татгалзсангүй. Харин нэг болзол тавьсан нь өдөр бүр хувийн католик сургуульд явна гэжээ. Мэдээж хаан зөвшөөрсөн. Харин тухайн үед Пресли ихэнх цагаа Холливудад өнгөрөөж кино зураг авахуулж “мемфисийн мафи”-ийн зохиох үдэшлэгт оролцдог байлаа. 1966 онд тэрээр эцэг эхийн шахалтаар найз бүсгүйдээ гэрлэх санал тавихаар болжээ. Ийнхүү хурим 1967.05.01-нд боллоо. Эхэндээ тэдний амьдрал халуун дулаан байсан ч 1968 онд охин Лиза-Мариг төрсөнөөс хойш Элвис гэнэт зангаа хувиргаж эхэлсэн байна. Тэр ганц бие, өмнөх эрх чөлөөт амьдралаа хүсээд байв.

1970 онд тэр анх удаа гэр бүлийн амьдралын хэцүү талаар хэвлэлийнхэнд ам алджээ. Үүнд нь асар ихээр гомдсон Присцилла түүнийг орхиж нэгэн каратегийн багштай амьдралаа холбохоор болжээ. Тэд албан ёсоор 1972 онд гэр бүлээ цуцлуулж дараа жил нь гэхэд огтын харьцаагүй хүмүүс болоод байлаа. Хэдийгээр охин Лиза-Мари ээжтэйгээ үлдсэн ч долоо хоног болгон Грейслендэд ирдэг байв. Присцилла хэсэгтээ загварын салбарт хүчээ үзэж байсан ч хожим нь жүжигчин болсон юм.  тэрээр олон ангит «Даллас» болон «Нүцгэн буу» зэрэг киногоор дэлхий нийтийн танил болжээ. Элвисийн хувьд экс эхнэрээсээ салсан гунигт дурсамжийнхаа талаар «Always On My Mind», «Separate Ways», «Take Good Care Of Her» зэрэг баллад дуундаа шингээсэн байдаг гэнэ.

1972.07 сард дуучин эрхэм Линда Томпсон гэх бүсгүйг гэртээ авчирсан бөгөөд тэд 1976 он хүртэл хамт амьдарчээ. Мөн л Элвисийн хормойн явдал, зугаа цэнгэлийг бүсгүй тэвчээгүй байна. Харин 1976 оны сүүлээс нас бартал нь түүний дэргэж Жинжер Олден гэх бүсгүй байсан ажээ.

Мемфист эргэн ирэв

NBC-гийн нэгэн Телешоу Преслид хөгжмийн шинэ санаа төрүүлжээ. 1969 оны өвөл тэрээр Мемфисийн American Studios-т продюсер Чипс Момантой хамтран соул чиглэлийн уран бүтээл дээрээ ажиллажээ. Ингэсний үр дүнд «From Elvis In Memphis», «Back In Memphis» гэсэн хоёр ч цомог бэлэн болсон байлаа. Шүүмжлэгчид одоо ч гэсэн энэ бүтээлийг нь түүний хамгийн шилдэгийн нэгд тооцсоор байдаг. «In The Ghetto», «Suspicious Minds» и «Don’t Cry Daddy» зэрэг шинэ синглиүд нь 1969 онд хитийг тэргүүлжээ. Хамгийн сүүлд 1962 онд л тэр чартыг эзэгнэж байснаас хойш анх удаа…

Шинэ төсөл

1970 оны зун «That’s The Way It Is» хэмээх анхных нь баримтат кино хийгдэж дуусчээ. Үзэгчид уг киноноос Элвисийг хэрхэн дуугаа бичдэг, бэлтгэл сургуулилт, тоглолтын явц гээд олон сонирхолтой баримтат материалыг үзсэн юм. Кинонд That’s The Way It Is», «Elvis Country»,  «Love Letters From Elvis» зэрэг шинэ цомгийнх нь ажлын талаар түлхүү өгүүлжээ. Харин 1972 онд Америкт хийсэн аялан тоглолт бүхий “Элвис аялаж байна” гэх баримтат кино гарчээ. Анхны долоо хоногтоо л хагас сая долларын ашиг олсон энэ бүтээл Алтан бөмбөрцаг”-т нэр дэвшиж байсан юм.  тухайн үед Хавайн Хонолулуд 1973.01.14-нд хийсэн Aloha From Hawai хэмэх шоуг нь дэлхий даяар хиймэл дагуулын туслалцаатай 100 сая хүн үзсэн гэх тооцоо байдаг.

Эрүүл мэнд

Хавайд болсон тоглолтын дараа хэдэн сар өнгөрөхөд түүний эрүүл мэндэд ноцтой өөрчлөлт гарсаныг эмч нар илрүүлжээ. Энэ нь Элвис Преслигийн сүүлийн хэдэн жилийн турш мансуурах үйлчилгээ бүхий эм бэлдмэл тогтмол хэрэглэж байсантай нь холбоотой байв. Тэр бүр армид байхаасаа шөнө унтах болгондоо хүчтэй эм ууж эхэлсэн аж. Харин сүүлд тэрээр хэт  их ачаалалтай тоглолтуудыг ар араасаа хийж байсан тул сэргээшийн чиглэлээр эм хэрэглэж байлаа. Жишээ нь Лас-Вегаст л гэхэд дөрвөн долоо хоногийн турш нэг өдөрт хоёр тоглолт хийж байсан гэдэг. 1973.10 сард тэр анх удаа эмнэлэгийн тусламж авлаа. Тэгээд 1975-77 онд хэд хэдэн удаа эмнэлэгт хүргэгдэж байжээ. Тэр мансууруулах төрлийн эм бэлдмэлийг эмчийн жоргүйгээр хэрэглэсээр байв. Тунгийн хувьд улам ихэссэн гэхэд болно. Түүний нойр солигдсон байж. өдөр нь унтана, шөнө нь дэлгүүр хэсч, хоолонд орно. Энэ үед түүнд зөвхөн «мемфисийн мафи» л туслана.

Үхэл…

1977.08.16-нд Пресли шүдний эмчид үзүүлээд гэртээ шөнө дундад иржээ. Тэр шинэ найз бүсгүй Жинжер Олдентойгоо удахгүй болох хоёр аялан тоглолт, бие хамгаалагчийнх нь намтар бүхий номны талаар ярьж хоножээ. Маргааш өглөө нь тэр нөгөөх тайвшруулах үйлчилгээтэй эмнээсээ уусан болов ч хоёр цаг болоход унтаагүй тул дахиад уусан байна. Ингэхдээ өмнөхөөсөө илүү тунгаар уусан гэнэ. Ингээд угаалгын өрөөндөө ном уншаад хэвтэж. Ойролцоогоор өдрийн 02 цагт Олден сэрээд оронд нь Элвис байхгүй байгааг мэдэв. Угаалгын өрөөнд ороход ямарч амьсгал байхгүй залуугаа шалан дээр хэвтэж байхыг олжээ. Түргэн хэдийгээр хурдан ирсэн байдал нэгэнт оройтжээ. Ингээд өдрийн 16 цаг гэхэд Элвисийн үхлийн шалтгааныг эмнэлэгээс танилцуулжээ. Зүрхний хурц дутагдал, хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн байж болзошгүй хэмээлээ. Мөн олон төрлийн тайвшруулах эм уусан нь үхэлд хүргэсэн байж болзошгүйг эмч нар хэлсэн байна. Ингээд хааныг 18-ны өдөр оршуулжээ.

Сонирхолтой 15 баримт:

1.     Аарон гэдэг нь нас барсан ихрийг дурсаж өгсөн хоёрдахь нэр нь

2.     ээж нь “Надад дурла” киноны массовканд тоглосон. Харин эхийгээ нас барсанаас хойш тэр уг киног дахин үзээгүй байна

3.     Пресли 1954 онд цорын ганцхан рекламны роликонд тоглосон. Тэр нь Southern Maid Doughnuts

4.     томоохон драмын кинонд тоглохын мөрөөдөж байв

5.     төрөлхийн хар үстэй

6.     цагаан ордонд Ричард Никсонтой үдийн зоог барьж байсан

7.     Пресли нас барсан хойноо ч дэлхийн баячуудын тоонд багтсаар л байгаа

8.     2004 онд түүний 1977 онд сүүлийн тоглолтоо хийж байхдаа ус уусан стаканыг дуудлага худалдаагаар 455 доллараар зарсан

9.     Николас Кейж Преслигийн гаозуу фанат

10.   Dire Straits Элвист зориулан Calling Elvis хэмээх дууг зохиосон

11.   Элвиса Преслигийн үе тэнгийн анд Жонни Кэш түүнд зориулан This train is bound for Glory дууг дуулжээ

12.   Америкт оросын Red Elvises гэх хамтлаг бий

13.   Майкл Сент Жерард хэд хэдэн хөгжмийн кинонд Элвис Преслигийн дүрийг бүтээсэн

14.   2007 онд Scooter, Bloodhound Gang хамтлагууд The Shit that Killed Elvis дуугаа зохиосон

15.   GTA 2 компьютерийн тоглоомонд Элвистэй таардаг

Р.Слава

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих