Инчеоны нисэх буудалд Монгол эмэгтэйг хулгайн хэргээр саатуулжээ

da36e060f386fc11f92163fffffd4e0a_LИнчеоны нисэх буудалд Монгол эмэгтэйг хулгайн хэргээр саатуулжээ. Монгол улсын иргэн 39 настай эмэгтэй А-г өнгөрөгч 3 дугаар сарын 30-ны өдөр БНСУ-ын Инчеоны нисэх онгоцны буудлаас тус улсын Цагдаагийн байгууллагынхан саатуулжээ.

Улмаар түүнийг хулгайн хэргээр шалгаж эхэлсэн бөгөөд Инчеон хот дахь Олон улсын нисэх онгоцны буудлын хяналтын камерт хулгай хийж буй дүрс бичлэг нь үлджээ. Тус бичлэгт сэжигтэн А гаалийн татваргүй барааны дэлгүүрт үйлчлүүлж буй гадаадын хоёр иргэний тээшээс мөнгө авч буй үйлдэл, мөн валют солих цэгээр үйлчлүүлсэн иргэнээс дугтуйтай мөнгө хулгайлж буй үйлдэл тус тус бичигджээ.


URL:

Сэтгэгдэл бичих