ДОХ-ын халдвар тээсэн 158 дахь тохиолдол бүртгэгджээ

Манай улсад ДОХ-ын халдвар тээсэн 158 дахь тохиолдол өнгөрсөн сарын 31-нд бүртгэгджээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албаныхан өнгөрсөн гуравдугаар сард халдвар авах эрсдэлт бүлгийнхний дунд судалгаа явуулсан байна. Судалгаагаар 20-40 насны таван хүн ДОХ-ын вирусийн халдвар тээж явааг илрүүлсэн аж. Халдвар авсан хүмүүсийн бие хэвийн байгаа гэнэ.

Монгол Улсад сард ДОХ-ын вирусийн халдвартай таван хүн бүртгэгдсэн анхны тохиолдол нь  энэ аж.  ДЭМБ-аас хийсэн тооцооллоор манай улсад ДОХ-ын вирусийн халдвар тээж яваа 500 гаруй хүн байх магадлалтай гэж үзсэн байна.

- See more at: http://society.time.mn/content/43621.shtml#sthash.fsuoN801.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих