Уул уурхай дамжсан охид бэлгийн мөлжлөгт өртдөг үү
Орон нутагт өсвөр насны охидын биеийг үнэлүүлж байсан хэргийг хууль, цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Сүүлийн үед охидыг гадаадад албадан хөдөлмөр эрхлүүлж, бэлгийн мөлжлөг болон хүний наймааны хохирогч болгох явдал тасрахгүй байна. Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр дотооддоо буюу уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа аймгуудад охидыг худалдаж биеийг нь үнэлүүлж байгаа тохиолдлууд гарах болсныг мэргэжлийн хүмүүс онцлов.
Уул уурхайн компанид охидыг бэлгийн мөлжлөгт өртүүлж байсан нэг хэрэг шүүхэд шилжсэн бол Баянгол дүүргийн цагдаагийн газарт энэ төрлийн хоёр хэргийг шалгаж байгаа аж. Сүүлийн тохиолдлын хохирогчид 11-16 насныхан байна. Тэдэнд “Хүүхэд өмгөөлөл” төрийн бус байгууллагаас өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.
Ч.Мөнхбат
URL: