Ёс суртахууны довтолгоон буюу Бид хаашаа явна вэ?
Манай залуучуудад шүтэн бишрүүлж, үлгэр дууриалал болгож байдаг барууны шилдэг кино наадмууд бий. Гялалзсан гоё ганган кино жүжигчдын дүр зургыг бүгд мэдэх боловч цаана нь ямар далд бодлого, үр дагавар яваад байгааг тэр болгон олж хардаггүй.
52-р Канны кино наадамд 10 цагийн дотор 70 эртэй 251 удаа янз бүрээр бэлгийн харьцаанд орж дээд амжилт тогтоосон эмэгтэйн тухай баримтат кино үзүүлэв. Арай үгүй байлгүй гэж бодож байгаа бол танд бас эгэл хүмүүний ёс суртахуун үлджээ. Энэ бол онигоо биш, тоглоом биш, барууны бодит байдал. Дээд амжилт тогтоож байгаа баримтат кино зургыг АНУ-д авчээ.
Тус кинонд оролцож хүссэн төрлөөрөө хурьцах 300 эрэгтэйг урьж байгаа болон кинотой холбоотой бүх мэдээ олон нийтийн хэвлэл мэдээллээр хэвийн нэг өдрийн үйл явдал шиг сурталчлагдав. Гол дүрийн жинхэнэ нэр Грэйс, зарим нөхдийн эдийн засгийн хөгжлийн үлгэр дууриалал гэх Сингапур улсын иргэн бөгөөд киноны дараа барууны орнуудад супер од болон телевизийн олон нэвтрүүлэгт орж олны гайхал төрүүлж сурталчлагдав. Хөрөнгөтөн ихэс дээдсүүдийн нууц клуб уулзалтын байнгын зочин болов. Фэнүүд бахдалтайгаар гарын үсгийг нь авцгаана.
Байглийн жам ёсноос гадуур аливаа гажуудал эрт орой хэзээ нэгэн цагт гарцаагүй мөхөлд хүргэх үр дагавартай ба үүнийг л “хөрөнгөтнүүд” хөхүүлэн дэмжиж, хүсэн хүлээж байдаг бөгөөд алтан нэг тэр бумын бодлого зорилгодоо алхам алхмаар ойртсоор байгаа болно. Кино олон нийтэд нөлөөлөх асар хүчтэй бөгөөд бэлгийн гаж донтнуудыг аль болох сурталчлах явдал бас нэгэн зорилго юм.
56-р Канны кино наадмаар 39-тэй аав 20 настай хүүтэйгээ бэлгийн харьцаанд орж байгаа кино мөн үзүүлэв. Ийм кино урлагын бүтээлд олны анхаарлыг татах хэрэгтэй тул олон улсын кино сэтгүүлчдийн “Фипресс” шагналыг олгов. Берлины кино наадам дээр ижил хүйстнүүдийн тусгай “Тедди” шагналыг хүртээд авав.
2005 онд 37-р Венецийн кино наадамд хоёр ковбой ижил хүйстний тухай кино түрүүлэх нь тодорхой байв. Тус кино “Алтан глобус” шагналыг 4 төрлөөр авав. Гол Оскарыг аваагүй ч, хэд хэдэн төрлөөр Оскар аваад амжив. Британы кино академийн шилдэг кино өргөмжлөл авав. Ер нь тайз, кино урлагийнхан дотор ижил хүйстнүүд нэн элбэг гэнэ.
Ёс суртахууны доройтол нь зөвхөн кино, телевизээр биш бодит амьдралд шилжиж ирнэ, энэ төрлийн үйл ажиллагаа санхүүжилт амархан олдог аж. АНУ-ын Сан-Франциско хотын урлагын төвд “Онанизмын марафон” явагдав. Улмаар муж болгонд явагдаж, бусад улс оронд түгэн тархаж Англи, Герман ч нэгдэв. Бүр сайн үйлсийн хандив цуглуулах зорилгоор мастурбацийн марафон зохиогддог болов. Өнгөрсөн жил эрүүл мэнд, аз жаргалын төлөө уриа дор барууны орнуудад тус марафон явагдав.
Мөнгө шүтдэг, эрх чөлөөт, ардчилсан нийгэм юу ч хийж чадах бас нэгэн жишээ бол 2007 онд америкийн зурагчин Тьюникийн захиалгаар Мексикт 20000 хүн нэг дор нүцэглэж зургаа авахуулсан явдал болно. Тэрээр өмнө нь 2003 онд Барселонд 7000 хүн нүцгэлж зураг авсан байдаг. Өшөө их мөнгө өгвөл хэдэн мянган хүнийг нэг дор төв талбай дээр хурьцал үйлдүүлэх энүүхэнд байна.
Эртний Ром гүрний мөхөлд иймэрхүү бүх нийтийг хамарсан ёс суртахууны доройтол, завхайрал нөлөөлсөн гэдэг.
Баруунд ижил хүйстнүүд нам, олон нийтийн байгууллага байгуулж, бүртгүүлж, улс төрийн салбарт улам их байр суурь эзэлсээр байна. Ижил хүйстний цуглаан, жагсаалд хэдэн зуун мянган хүн оролцдог болов. Жинхэнэ ардчилсан, эрх чөлөөтэй амьдралын нэгэн гол бахархалт үзүүлэлт бол ижил хүйстний эрх чөлөө болж хувирав.
Хамгийн ардчилсан өндөр хөгжилтэй барууны Дани, Бельги, Герман, Швец, Норвег, Исланд, Нидерланд, Франц зэрэг бусад орнуудад ижил хүйстэн транссексуалуудын гэр бүлийг баталгаажуулж, хүүхэд үрчлэн авахыг хуульчлан зөвшөөрөв. Францад эсэргүүцсэн уламжлалт харьцааны олон мянган хүн жагсаж цагдаа нартай мөргөлдөхөд, ардчилсан хуулийн дагуу олонхоороо шийдсэн, одоо яах ч аргагүй тул тайвширцгаана уу гэдэг мэдэгдэл хийв. Ийм гэр бүлээс ямар сэтгэхүйтэй, ямар хүүхэд хүмүүжих нь тодорхой.
Барууны орнуудад энэ давалгаа эргэж буцалтгүй өндөр хурдаа авсан бөгөөд төдөлгүй сэтгэхүйн гажтангуудын шунал дур, дон шүгэл үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд төрсөн эх эцэг үр хүүхэд, хүн мал амьтны хооронд бэлгийн харьцааг хэвийн зүйл болгохыг шаардаж эхлэх нь тодорхой. Эцсийн эцэст ухамсарт, соёлт хүний төрөлт үндэстний хувьд мөхөх нь гарцаагүй болно.
АНУ-ын католик сүм хийдүүд гаж донтон, завхайрлын дэн буудал шиг газар болж хувираад байгаа гэнэ. Жил болгон насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн, бэлгийн гаж хавьталд уруу татсан хэргээр шүүх хурал болж, их хэмжээний нөхөн төлбөр төлсөөр АНУ-ын католик сүм дампуурлын ирмэг дээр хүрсэн гэнэ.
Сүүлийн хэргүүдийн нэг нь Граммонд ламтантай холбоотой бэлгийн хавьталд насанд хүрээгүй 50 эрэгтэй хүүхдийг татан оруулсан явдал болно. Одоогоор нийтдээ 650 сая ам.долларыг бэлгийн доромжлолд өртсөн хохирогч нарт АНУ-ын католик сүм хийд төлөөд байгаа юм байна.
Өнгөц харахад хамгийн гэм хоргүй барууны кинонд хүртэл яаж ийгээд согтууруулах ундаа, тамхи, хар тамхины хэрэглээ заавал гарна. Хамгийн шилдэг, олны сэтгэл зүрхийг татсан кино баатрууд эсвэл виски балгална, сэвэл бүдүүн навчин тамхи зуусан харагдана. 2011 оны эцэг хүүгийн харьцааг харуулах мөрий тавьж робот зодолдуулдаг гэмгүй мэт хүүхдийн кино дээр гарч байгаа бүх эр эм дүрийн ихэнх нь гартаа байнга лонх шар айраг барьчихсан хөгжөөн дэмжиж орилолдоцгооно. Архи, тамхи бол улс үндэстнийг удамшлын хувьд аажмаар устгах генийн зэвсэг бөгөөд хэрэглээг эс хянаж чадваас эзнээ мөхөөх үндсэн үүрэгтэй бүтээгдэхүүн юм.
Улс орныг үеийн үед хамгаалан авч явдаг зүйл бол тухайн улс үндэстний уламжлал соёл бөгөөд түүнийг үеээ өнгөрөөсөн, хоцрогдсон хэрэггүй мэтээр тайлбарлуулан хөндийрүүлж, улмаар бага наснаас, сургуулийн сурах бичиг, ном зохиол, үлгэр домгоос эхлэн гаж эмгэг, ёс суртахуунгүй үйл явдлыг хэвийн зүйл шиг шингээн суулгаж өгдөг ухамсар ёс суртахууны доройтлын тусгай технологи манай сургуулиудад хэрэгжсээр байна. Ийнхүү олон янзын доройтлыг байдаг л нэгэн зүйл шиг харагдуулж, хүүхэд залуусын далд ухамсарт суулгаж байгаа нь аяндаа өөрөө өөрийгөө устгах хүчит арга болно.
Ийнхүү хэдэн жил өнгөрөхөд Монголын хүн амын нэжгээд хэсэг ижил хүйстэн болж, өөрсдийн эрхийг зөрчигдлөө хэмээн жагсаал цуглаан хийвэл цөөхөн үндэстний хувьд аюулын харанга дэлдсэнтэй тэнцэх явдал гэлтэй. Өнөөдөр зарим эмч, олны танил эрхмүүд сексийн хувьсгалын талаар ярих боллоо. Төдөлгүй Чингис хааны талбай дээр нүцгэн шалдан залуусын жагсаал цуглаан болвол гайхах юмгүй. Түүнийг ил задгай, гяланцаг гоёоор сурталчладаг сэтгүүл ч ороод ирсэн аж.
Томчууд эх эцгүүд ихэвчлэн завгүй, ажил бизнес хөөх, амьдралын төлөө зүтгэх хооронд хүүхэд залуусын ураг тархинд ямар үр дагавартай хортон вирус суугдаж байгааг тэр болгон хянаж чаддаггүй. Эрх чөлөө, хүний эрх нэрээр бүхнийг хэт задгай тавьсан, томчууд өөрсдөө ч ингэж байхаас өөр аргагүй мэт урхидуулсан болно.
Бидний тэмүүлэн буй барууны ардчилсан чөлөөт нийгэм, өнгөн талын өндөр хөгжил, баян чинээлэг амьдралын цаана ямар их хор нөлөө, доройтол, гаж үр дагавар дагалдаж байгааг цөөхөн Монголчууд бид анзаарахгүй, хязгаарлахгүй, бүтээн байгуулалт нэрэн дор доройтлын үрийг хөхүүлэн дэмжсээр байж үл болно.
Л.Баярсайхан
URL: