Гандангийн лам нар хөдөлмөрийн дэвтэргүй, нийгмийн даатгал төлдөггүй

lamМонголчууд шиг лам нараа толгой дээрээ гаргасан үндэстэн гэж алга. Бусад орны лам нар сүсэгтэн олныхоо төлөө зүтгэдэг бол бид нар хэзээнээс  хэдэн ламбугайгаа тэжээх гэж өргөл барьцаа тэврэн уралдан гүйлдэж ирсэн. Гандангийн лам нар хөдөлмөрийн дэвтэргүй нийгмийн даатгал төлдөггүй болохыг саяхны нэгэн шүүх хурал дээр “олж мэджээ”.

Шашны их сургуулийн харьяаны 112-р сургуулийн захиргаатай урьд нь энэ сургуулийн захирал байсан өдгөө Гандангийн хурлын ламаар ажиллаж байгаа Ц.Баянжаргал хуль бусаар ажлаас халсан тул нөхөн олговор олгуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх зэрэг шаардлага тавьж шүүхджээ.

Шүүх гомдлын дагуу нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэтэл Гандангийн захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь манай лам нарын нэгэнд нь ч нийгмийн даатгалын дэвтэр байхгүй, бид нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй гэж томорчээ.Бас хэнд нь ч хөдөлмөрийн дэвтэр байхгүй гэдгийг баталж.Хэрвээ энгийн хүн хөдөлмөр болон нийгмийн даатгалын дэвтэргүй бол өнгөрөө л гэсэн үг. Насны эцэсд  очих асрамжийн газар ч олдохгүй.

Тэгвэл  Гандангийн лам нарт өтөлсөн хойноо яана гэх айдас байдаггүй аж. Одоо олж байгаа орлого, өргөл барьц нь Гандангаас өгч байгаа цалинтай нь нийлээд энэ насанд төдийгүй хйод насанд нь ч хангалттай хүрдэг бололтой. Нөгөө талаар ямар орлого олж байгааг нь тогтоох нийгмийн даатгалын дэвтэргүй тул бас татвар төлдөггүй байх нь.

NUUTS.MN


URL:

Сэтгэгдэл бичих