“Цаст импекс” компанид байр захиалсан 28 иргэн хохирчээ

DSCF0165Хоёр компанийн хоорондох газрын маргааны асуудлаас болж 28 иргэн хохирчээ. Ингээд “Цаст импекс” компанийн барьж буй орон сууцанд захиалга өгсөн захиалагч иргэн Н.Энхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Газрын маргааны асуудлаас болж 28 иргэн хохирчээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-2010 оны гуравдугаар сард 28 захиалагч “Цаст импекс” гэх компанид 1-4 өрөө байранд захиалга өгсөн. Мэдээж иргэдэд шууд байр захиалах бэлэн мөнгө байхгүй учир амьдарч байсан хашаа байшингаа зарж, банкнаас зээл авах аргаар байраа захиалсан. Бүр хоёр өрөө байртай байсан иргэд энэ компаниас гурван өрөө байр авахаар өмнөх орон сууцаа зарсан тохиолдол ч байгаа. Гэтэл газрын маргаан гэнэт үүсч, дөрвөн жил дамнан яригдсаар өдий хүрч байна.

-Газрын маргаанаа тодруулбал?

-Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд “Цаст импекс” компани нэг хашаанд хоёр орон сууц барьж эхэлсэн байдаг. Эхний байр нь ашиглалтанд ороод захиалагчдаа ч байрандаа оруулчихсан. Харин бидний захиалсан хоёр дахь орон сууцыг барьж байх явцад өөр компаниудаас наад газар чин асуудалтай гээд маргаан хийж эхэлсэн. Улмаар шүүхийн шатанд энэ хэрэг явж бид байрандаа ч орж чадахгүй, юу болохыг хүлээсээр дөрвөн жил болж байна.

-Тэгэхээр өөр компани тухайн орон сууц баригдаж байгаа газрыг өөрсдийнх гээд байгаа гэж ойлгож болох уу?

- Бид урьдчилгаа мөнгөө өгөөд орон сууцаа захиалчихсан байж байтал гэнэт лгазартай давхацал үүссэн байна гэх асуудал гарч ирсэн. Тодруулбал, “Цаст импекс” компанийнхажуугийн компани болох “Монгол глобал”, “Монгол эм импекс” зэрэг компаниудөөрсдийн газартай тухайн газрыг давхацсан байна гээд шүүхдэлцэж эхэлсэн. Улмаар энэ асуудал 4 жил болж байгаа гэсэн үг.

-Шүүхээс эргэж буцсаар байгаа юм уу?

-Анхан шат, давж заалдахаар ороод овоо шийдэгдэх гэж байтал Дээд шүүхээс дахин нэмэлт мөрдөн байцаалтад буцаачихсан. Ингээд буцаад л шалгагдаж барьсаар байгаад 4 жилийн нүүр үзлээ. Монголын түүхэнд 4 жил болсон хэрэг нэг байдаг гэсэн. Харин энэ маргаантай нийлээд хоёр боллоо.

-Урьдчилгаа мөнгө гэж яг хэчнээн төгрөг өгсөн бэ?

-Бид бараг 1 тэрбум төгрөг өгсөн. Улмаар орон сууц маань 5 давхар хүртлээ цутгачихсан байгаа.

Б.Золбоо


URL:

Сэтгэгдэл бичих