Э.Одгэрэл хүү өргөж авна
Мөнхийн залуу тодотголтой топ модель Э.Одгэрэл сайн үйлс хийжээ. Тэрээр халамж, асрамжийн газар амьдардаг хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, үлгэрийн ном тараасан байна. Мөн нэг өдрийг тэдэнтэй хамт хооллож, тоглож өнгөрөөсөн гэнэ.
Тэрээр Б.Мишээл гэдэг ганц охинтой бөгөөд “дүүтэй болгож чадаагүйгээс хойш” гэж асармжийн газраас 3 настай бяцхан хүү өргөж авах талаар хөөцөлдөж байгаа сурагтай. Уйтгар гуниг, хөндий хоосон ертөнцөөр дүүрсэн юм шиг мөнхийн залуу хатагтай маань олон хүүхэдтэй болохыг хүсдэг байсан ч санаснаар нь болоогүй ажээ.
Ийнхүү топ маань тэдгээр хүүхдийн нэг өдрийг эргээд бодоход гэгээлэг дурсамжаар дүүрэн өнгөрөөхийг хүссэн тухайгаа цахим хуудастаа онцолжээ.
Fact.mn
URL: