Эр хүнийг эд эрхтнээр нь шинжих аргууд

shinjihГавлын ясаар нь шинжихүй
Заяаны ханиа сонгон олох гэдэг амаргүй ажил. Залуу хүүхнүүд сайн ханьтай болох гэж мэргэн түргэн авгай нарыг бараадаж, зарим нь эсэн бусын идтэн шидтэй гэгдэх хүмүүст очиж танилцсан залуусынхаа хэн нь насны хань байж таарах вэ гэдгийг үзүүлцгээдэг.

Италийн гэмт хэрэг ба сэтгэц судлаач Чезаре Ломброзо /1835-1909/ хүний гадаад төрх байдал, үйлдэл хийх хандлага хоёрын хооронд тодорхой уялдаа бий гэж үзэж байжээ.

Гэлээ ч Ломброзогоос бүр өмнө физиогномик буюу нүүрний байдал, зан авир хоёрын уялдааны тухай маш сонин шинжлэх ухаан бий болсон байжээ.

Гэвч бас френологи буюу гавлын ясны хэлбэр нь хүний зан авир, чиг хандлага, авьяас чадварыг илтгэн харуулдаг болохыг тэр үеийн шинжээч судлаачид олж тогтоосон байна.

Тийм учраас эрхэм уншигч та танилцсан хархүүгийнхээ зөвхөн царайг л хараад үнэлж дүгнэвэл том эндүүрэл болно шүү. Иймд та тэр залуугийнхаа френологи, физиогномик хоёрын аль алиныг нь харгалзан ажиглаарай. Ингэвэл бүх юм тодорхой болно.

Нэг: Хэрэв тэр хүний толгой чамархайнаасаа дээш хавчийгаад эрүүгээрээ өргөсч доошоо харсан манжин шиг байвал хоолонд ховдог, суусан газраасаа босох дургүй, харамч, эд мөнгөнд дуртайг илтгэнэ. Хэрэв та гар султай хүнд дургүй, хоол ундаа өөрөө хийх дуртай бол ийм толгойтой хүн танд яг таарна. Ийм хүн таныг дагуулаад театр ший, концерт наадам руу явах нь бараг үгүй. Яагаад гэвэл дээгүүрээ хавчиг толгой нь урлаг, шүлэг, найраг, хөгжим сонирхох сонирхол нь хөгжөөгүй юм байна. Гэхдээ ийм хүн гэр орноо өөд татах дээр гар татдаггүй ажээ.

Хоёр: Хэрэв толгой нь чамархайнаа дээш өргөсч зантайсхийсэн буюу дээшээ харсан манжин шиг бол баялаг сэтгэлгээ сүсэг бишрэлд дуртай ер нь далдын ид шидэд итгэмтгий хүн байх болно. Ийм хүнтэй хамт байхад хүрвэл уйдна гэж ер байхгүй.

Гурав: Хэрэв толгой нь хавчиг бөгөөд урагш хойшоо урт хөндлөн бол эрдэм мэдлэгтэй гэсэн үг. Эрхэм уншигч та гоё ганган юм хэрэг дуртай юм уу элдэв будаг шунханд дуртай бол ийм толгойтой хүнээс зугатаасан нь дээр.

Дөрөв: Хэрэв гавлын урд хэсэг сүрхий хөгжиж том сайхан духтай байвал ухаантай, амгалан төвшин байх бөгөөд ухаалаг хүмүүстэй ойр дотно байхыг хүсдэг эмэгтэйчүүдэд ийм хүн таарна.

Тав: Хэрэв нарийхан жижиг духтай бол, ийм хүн хар багаасаа юм бодох, сэтгэх нь хязгаарлагдмал заяагдсан байдаг. Эрхэм уншигч та эр нөхрийнхөө толгой дээр гарахыг хүсдэг буюу өөрийгөө түүнээс ухаанаараа давамгайлж байх ёстой гэж үздэг бол ийм хүнийг сонгох нь зөв.

Зургаа: Хэрвээ ар дагз нь сүрхий төмбийж түрсэн бол сэтгэлийн мэдрэмж сайтайн шинж. Харин ар дагз нь хавтгай бол хавтгай бол хар амиа хичээгчийн шинж юм.

Хамраар шинжихүй
Одоо таны сонгож байгаа залууг сайн мэдэхийн тулд физиогномикийн ухааны үүднээс эхлээд хамрыг нь авч үзэе. Хамар бол тухайн хүний тухай ихийг өгүүлдэг нандин эрхтэн аж.

Нэг: Хэрэв таны хайртай залуугийн хамар нь дундуураа төвгөр бол шударга үнэнч зантайнх. Тэр таны нэр хүндийг сайн хамгаалж чадна.

Хоёр: Хэрэв таны хайртай залуугийн хамар нь төвгөр хоншоортой ойролцоо бол нэлээн хэрүүлч байх учир болгоомжилсон нь дээр.

Гурав: Хэрэв таны хайртай залуугийн хамар шантгар бол ийм хүмүүс илүү үгэнд дуртай байдаг. Ийм хамар хавь ойрынхоо юмуу танил талынхаа хүмүүсийн аливаа нууцыг сонирхдгийн шинж ажээ. Ер нь шантгар хамартай хүнтэй хамт байсан цагт өдөржин янз бүрийн асуудал тулгарна.

Дөрөв: Хэрэв таны хайртай залуугийн хамар ялимгүй баруун тийш муруй бол таны зарсан мөнгийг байнга яс тооцож байх бөгөөд ер нь иймэрхүү хамартнууд бусдыг бодвол илүү сэжиглэмтгий хардамтгай байдаг.

Нүдээр шинжихүй
Физиогномикийн ухаан нүдэнд ихээхэн ач холбогдол өгдөг. Эр хүний нүдийг ажаад харахад хайрлах, өрөвдөх, энхрийлэх шинж илэрвэл анхаарч үзэхээс өөр аргагүй. Хэрэв хүйтэн, зэвүүн, хэнэггүй шинж ажиглагдвал эртхэн шиг зугтаасан нь дээр. Бас муугүй жүжиглэж нүдээ янз бүрээр аятайхан харагдуулж болох боловч яаж ч жүжиглээд насан туршдаа хуурна гэж байдаггүй аж. Эрт орой нэгэн цагт тийм хүний нүд жинхэнэ байдалдаа орох тул эрчүүдийн нүд рүү аль болохоор сайн ширтэж байвал зохино.

Aм, хамар, чих, уруулаар шинжихүй
Нөхөр чинь болъё гэж байгаа хүний ам нь бас л ихийг хэлж өгнө. Ам нь хэтэрхий том байгаад нүүртээ зохицолгүй харагдвал хэтэрхий аманцар, худлаа хэлэх хандлагатай байдаг.

Харин нимгэн уруул их нарийн ухааныг илэрхийлнэ. Гэвч физиогномистүүд хэтэрхий нимгэн уруултай хүнийг урвамтгайг илэрхийлдэг гэжээ. Зузаан ч үгүй нимгэн ч үгүй уруул үнэнч, сайныг илэрхийлж байдаг ажээ.

Одоо чихийг авч үзье. Хэрвээ чих нь ав адилхан зөв хэлбэртэй онцгой ялгарах юм юу ч үгүй бол маш сайн гэсэн үг. Хэрвээ чих нь жижигхэн ч гэсэн зөв хэлбэртэй байвал муу юм алга. Учир нь ийм чихтэй хүмүүсийн дотор ухаантай, юмыг зөв боддог хүмүүс ихээхэн тааралддаг байна.

Төгсгөлд тэмдэглэж хэлэхэд дээрх бүх шинжээс зөвхөн зөв сайныг илэрхийлсэн хүн бараг тохиолдохгүй л болов уу. Тэгээд ч тийм хүн тааралдлаа гэхэд тун уйтгартай хүн байх биз. Иймд танд хайртай нь л гол учраас зарим нэг дутагдлаас нь айх явдалгүй юм шүү.


URL:

Сэтгэгдэл бичих