Мээр Э.Бат-Үүл “Фортуна” Н.Батбаярыг шанааджээ

3-31-11

Энэ төр нэг л хачин бужигнаад явчихлаа. Засаг солигдох нь гэж ид шуугиж байна. УИХ-ын хаврын чуулганы нээлт хүлээгээд байгаа юм байх. Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар унах хамгийн том шалтгаан нь Эдийн засгийн хөгжлийн сайд “Фортуна” Н.Батбаярыг гэх. Мань эр 1384 гэдэг ам.долларын ханш, мөн Бондын хөрөнгийг толгой мэдэн үргүй зарцуулж байгаа гэх “хэрэг”-ийн эзнээр тодроод байгаа.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Хотын мээр Э.Бат-Үүл түүнд хоёр ч удаа шанаа өгч, сүрхий муудалцсан гэх яриа Төрийн ордон хийгээд нийслэлийн Хангарьд ордон хавиар гараад байна. Мань хоёрын муудсан шалтгаан нь хариуцсан ажлаас нь болсон гэнэ. “Фортуна” Н.Батбаяр нийслэлд хийгдэх хөрөнгө оруулалтын хэд хэдэн төслийн санхүүжилтийг шилжүүлэхгүй байх үүргийг цэргүүддээ өгсөн юм байх. Үүнд эгдүүцсэн Мээр “Ард түмний төлөө хийгдэх ёстой ажлаар тоглодог чи хэн бэ…?” гэж байгаад “Фортуна”-г хоёр ч удаа шанаадаад авсан гэнэ.

Б.Дамдин-Очир

эх сурвалж: Zuuniimedee.mn


URL:

Сэтгэгдэл бичих