“Турбо” баарны ажилчдыг саатуулан шалгаж байна

5465465Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас согтууруулах ундаа худалддаг, аж ахуйн нэгж болон диско бааруудад гэнэтийг шалгалт хийжээ. Шалгалтаар Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Турбо” диско баарны тусгай зөвшөөрлийг өнгөрөгч сарын 15-ны өдөр хүчингүй болгосон ч үйл ажиллагаагаа явуулж байсныг илрүүлсэн байна.

Уг баар нь тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан тул худалдан борлуулж байсан архи согтууруулах ундааг хурааж, улсын орлого болгожээ. Мөн тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, хууль бус орлого олсон гэх үндэслэлээр тус баарны ажилчдыг саатуулан шалгаж эхэлсэн байна


URL:

Сэтгэгдэл бичих