Нам дамжсан зальтай хүүхнүүд албан тушаалын хэнээрхэлд автах нь их болжээ

980b2ff511f34a55originalСоц нийгмийн үед “Нараа дагавал даарахгүй, намаа дагавал  алзахгүй” гэдэг хэлц үг гарч байлаа. Нээрээ ч намаа дагасан хүн аль гайгүй албан тушаал д ээр арын хаалгаар залардаг байсан цаг. Харин энэхүү бусармаг явдал 1990 онд Монголд ардчилал гарч ирсэнээр төгсгөл болсон билээ. Гэтэл эдүгээ социализмын үеийн мөнөөх “Намаа дагавал алзахгүй” гэдэг үг эргээнд “мода”-нд орж эхлээд байна. Гэхдээ  харин ч бүр эсрэгээрээ шүү.
Тэс өөр намын хүмүүс Засгийн эрх барьж байгаа нам руу элдэв арга залиар шургалж ордог болжээ. Ялангуяа хүүхнүүд иймэрхүү заль хэрэглэх нь их болжээ. Наад захын жишээ гэхэд л “Олон эрийн өвөр дамжсан” гэдэг шиг нам, нам дамжсан М.Ичинноров, Д.Арвин нарыг дурдаж болно. Эдүгээ засгийн эрх барьж буй Ардчилсан нам руу шургалж орох гэсэн хүүхнүүд мэр сэр байна. Тэдний нэг нь Д.Арвингийн найз Найдангийн Оюунбилэг гэгч эмэгтэй юм. Ер нь Д.Арвин АН-д орж ирэхдээ зөвхөн өөийгөө аваад ороод ирээгүй нь тодорхой. Түүнийг дэмжигч хэсэг хүмүүс мөн л улаан  үнэмлэхээ цэнхэр болгоод байгаа нь нууцгүй юм. Харин тэр хүмүүс намдаа гомдогсод бус д агалдан баясагчид , улс төр, бизнес, албан тушаалын хэнээтэнүүд юм.
Н.Оюунбилэгийн хувьд гэвэл  эдүгээ Нийслэлийн Засаг даргын үүдийг байнга сахидаг ажилтай болсон ба Нийслэлийн Засаг даргын Хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын дарга болохоор хязгааргүй шуналдаа хөтлөгдөн ичих нүүрээ элгэндээ нааж сууна. Өнгөрсөн жил Н. Оюунбилэгийн  тухай сонин хэвлэлд тун олиггүй зүйл хэвлэгдэж байлаа. Тэр бүгдээс иш татваас Н. Оюунбилэг нь МАХН-н унаган гишүүдийн нэг бөгөөд 2000 оноос эхлээд УИХ-н болон нутгийн сонгууль болгоноор Ардчилсан намын эсрэг ажиллаж, элдэв янзын хор найруулж, жинхэнэ будаа болгосоор иржээ.
Тэрээр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын  Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс-д даргаар ажиллаж байх хугацаандаа өөрийнхөө харъяанд байдаг Нийслэлийн 100 гаруй өрхийн эмнэлгийн ажилтнуудын тархийг угааж, энхрий хайрт Ху /МАН/ намдаа сонгууль өгүүлэх, эндээс мөнгө босгож намдаа хандив өргөх, Ардчилсан намыг элдвээр өөчилж, муулах зэргээр жинхэнэ бужигнуулсаар ирсэн байна. Энэ хүн өөрийн намдаа үнэнчээ харуулсан гэж тухайн үеийн НЭМГ-ын дарга байсан Ц. Ганхүүтэй нийлэн дээрхи үйлдлүүдийг хийдэг байжээ. 2008 оны сонгуулиар МАН УИХ-д олонхи болсон 5 хүний амь насаар наймаалцаж байж дээр дооргүй АН-тай холилдон хутгалдсан. Тэр үед МАН-н гишүүд өөр хоорондоо муудалцаж хөлөө жийлцэж байх үед НЭМГ-ын дарга байсан Ц.Ганхүү Н.Оюунбилэгээ албан тушаал бууруулан хэлтсийн даргаас мэргэжилтэн болгосон байна. Энэ хоёрын муудалцсан шалтгаан нь мөнгөнөөс болсон гэдгийг учир мэдэх хүн өгүүлж байсан юм. Учир нь Гадаад харилцааны мэргэжилтэн болсон тэрээр гаднаас орж ирсэн төслийн мөнгийг идсэн байдаг гэнэ.
Тухайн үед НЭМГ-ын Гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн байсан Н. Оюунбилэг нь албан тушаалаа ашиглан Австрали, Канад,Япон явуулна хэмээн олон хүнээс урьдчилгаа мөнгө аван бултаж шударга шүүхийн өмнө очиж буруутгагдаж байжээ. Үнэхээр ч Н. Оюунбилэг нь 2010 оны 8 сард ЧГД-н шүүхээр орж шийтгэгдэж байсан байх юм. Гэтэл эдүгээ мань хүүхэн Ардчилсан намын Засаг даргын эрх авмагц гэв гэнэт ардчилагч, шинэчлэгч болж улмаар саарал ордонд заларсан өөрийнхөө найзаар дулдуйдан томоохон албан тушаалд дэвших гээд хөөцөлдөж яваа сурагтай. Тиймээс Ардчилсан намын зарим олон үнэнч гишүүд “ Энэ Н.Оюунбилэг арай дэндэж байна. Манай Намыг сонгууль болгоноор элдэвээр гоочижл, хараар будсаар ирсэн энэ хүн ямар нүүрээрээ албан тушаал горьдож суугаа юм болдоо” гэх мэтээр гайхаж сууна. …” Энэ бол өнгөрсөн жил сонинд хэвлэгдэж байсан материал юм.
Эдүгээ Н.Оюунбилэг өөрчлөгдсөн юм огт алга. Харин ч бүр Эрүүл мэндийн салбарын томоохон албан тушаал суучих гээд Нийслэлийн Засаг даргын өрөөний үүдийг сахидаг ажилтай болжээ. Энэ мэтээр нам дамжсан зальтай хүүхнүүдээр Ардчилсан нам дүүрч эхлээд байна. Тиймээс ямар ч нам засгийн эрхэнд гарна тэр зүг хамхуул шиг хийсч явдаг Н.Оюунбилэг мэтийн хүүхнүүдээс сэрэмжилж явах нь зүйтэй болж байна. МАН-хан ийнхүү Эрүүл мэндийн салбарын томоохон албан тушаал руу санаархаж суухыг бодоход Ардчилсан нам боловсон хүчинээр ихээхэн дутмаг байдаг бололтой. Уг  нь” айлаас ирэхээр авдараа уудла” гэдэгдээ. Хэрэв Ардчилсан нам үнэхээр л зөв хүнээ хэрэгцээтэй албан тушаалд томилъё гэж бодож байгаа бол тус намд мэргэжилдээ сайн, туршлагатай боловсон хүчинүүд мэр сэр байдаг л юм. Харамсалтай нь нам дамжсан” мөнгөний тулам”-нууд ийм болж ойлгохгүйгээр улайран гүйдэг болж.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газраа “Шинэчлэлийн засгийн газар” гэж томъёолоод байгаа. Гэтэл  сөрөг намын даалгавараар Засгийн ажил, улс төр хоёрыг хольж хутган төрийн ажилд жинхэнэ саад болохгүйц зарим нэг хүн ардчилалын баг зүүчихээд манаргаж явааг Ерөнхий сайд маань ухаараагүй  л байна даа. Хамгийн гол  нь Н.Оюунбилэг нь Шинэчлэлийн засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж, Ардчилсан намын төлөө зүтгэх хүн хэрхэвч биш ажээ. Тэрбээр хаана л мөнгө ургуулах боломж байна, тэр зүг рүү мөнгөний сонирхолтой нэгэн юм аж. Энэ нь түүний шүүхээр орж байсан баримтаас илт байна.
Мэдлэг, мэргэжилээрээ тун дулимаг Н.Оюунбилэг нь өмнө нь түргэн тусламж буюу 103-т ажиллаж байгаад тэндээсээ БЗД-н эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газар гэж дамжиж явсаар өрхийн эмнэлгүүдийг нэг хэсэг бужигнуулжээ. Өмнө нь танил талаараа дулдуйдаж хэд хэдэн газарт томилогдож очоод тогтвор суурьшилтай ажиллаж чадаагүй, мэдлэг мэргэжлээрээ дульхан энэ хүн хэрвээ Эрүүл мэндийн салбарын томоохон албан тушаалыг хашиг бол ёстой нэг  самар ч өгөх байлгүй. Тиймээс ардчилсан намыхан төрийн албыг төрийн албыг завхаруулж мэдэх ийм хүмүүст  эрх мэдэл өгч бүү мунхаглаасай билээ.

Эх сурвалж: www.khunnu.mn

URL:

Сэтгэгдэл бичих