Шинэ хууль боловсруулахад “бэлэн” гэж Тайванийн Ерөнхий сайд мэдэгдлээ
ТАЙПЕЙ. /CNA/. Хятадтай байгуулсан худалдааны гэрээг эсэргүүцэж буй оюутнууд тэргүүтэй эсэргүүцэгчдэд Тайванийн удирдлагууд буулт хийлээ. Тайванийн хоолойн хэлэлцээрт тавих хяналтыг нэмэгдүүлэх шинэ хууль боловсруулахад засаг захиргаа “бэлэн” гэж Тайванийн Ерөнхий сайд Зян И Хуа өнөөдөр мэдэгдсэн байна.
Энэ ням гарагийн үдээс хойш ерөнхийлөгчийн ордны гадаа хийх “нээлттэй бөгөөд төгсгөлгүй” жагсаалд оролцохыг олон нийтэд эсэргүүцлээ илэрхийлэгчид уриалснаас нэг хоногийн дараа тэрбээр энэ мэдэглийг хийлээ.
Мөн удахгүй хийх гэж буй энэ жагсаалтай холбогдуулан, мөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд тайван, зохистой байдлаар санаа бодлоо илэрхийлэхийг Зян И Хуа уриалж байна.
Г.Доржханд MONTSAME
URL: