Агаарын метро

Оросын Автомашин, замын техникийн улсын их сургуулийнхан нийслэл хотдоо тээврийн шинэ хэрэгсэл нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Тэд Москва хотыг агаарын метротой болгох гэнэ. Тулгуур шонгийн тусламжтай агаарт төмөр утас татан дүүжин бүхээг барих тэд тээврийн ийм хэрэгсэл зорьсон газраа саадгүй хүрнэ гэв.

Уламжлалт тээврийн хэрэгслүүдээс байгальд илүү ээлтэй агаарын метро Венесуэл, Барселон, Хонконгт хэдийнэ нэвтэрсэн юм.

Тээврийн энэ хэлбэр аюулгүй, чимээ шуугиангүйгээс гадна тохь тухтай зорчих боломж олгоно. Түүнчлэн дүүжин бүхээг барилга байгууламж, гол мөрөн, төмөр зам дээр саатдаггүй давуу талтай.

Автомашин, замын техникийн улсын их сургуулийнхан агаарын бүхээгийг газраас 10-12 метрийн өндөрт аялуулна. Бусад оронд 15-20 км/цагийн хурдтай аялдаг дүүжин бүхээгийг Оросын эрдэмтэд хоёр дахин хурдан болгох гэнэ.

Э. Төгсжаргал


URL:

Сэтгэгдэл бичих