Д.Оюунхорол гишүүн Завхан аймгийн Сонгино сумын төлөөлөгчидтэй уулзлаа

DSC_0743-1

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол Завхан аймгийн Сонгино сумын ИТХ-ын төлөөлөгчид болон багийн иргэд нийтийн хурлын дарга нартай өчигдөр уулзаж ярилцлаа. Энэ үеэр төлөөлөгчдөд УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хууль тогтоомжууд, улс орны эдийн засгийн байдал болон өргөн барьсан хуулиудынхаа төслийн талаар мэдээлэл хийж, санал солилцов.

Тэд “Малчдын тэтгэврийн насыг наашлуулах талаар таны өргөн барьсан хуулийн төслийг хөдөөгийнхөн ихэд дэмжиж, батлагдах өдрийг нь хүлээж байна. Энэ хуулийг батлуулахын төлөө бид ч дэмжин ажиллана” гэдгээ илэрхийллээ. Мөн Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг явагдаж байгаатай холбогдуулж  “Бүх шатны сонгуульд аль нэг намаас нэр дэвшиж сонгогдсоныхоо дараа намаасаа урваж шарвадаг асуудалд хатуу арга хэмжээ авна гэдэг таны байр суурийг дэмжиж байна. Ийм тохиолдол орон нутагт ч хүртэл их гардаг. Өмнөх сонгуулиас харахад орон нутгийн сонгуулийг тусад нь явуулах шаардлагатай юм билээ” гэж хэлж байв.

Сонгино сумынхан Нутгийн удирдлагын холбооны “Иргэддээ тулгуурласан чадвартай, хариуцлагатай нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлье”  сэдэвт сургалтад хамрагдаж байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих