Алуурчин машин үйлдвэрлэсэн Nissan Motors нэг сая гаруй автомашинаа эргүүлэн татахаар болжээ

paris-2012-nissan-note-facelift-live-photos-1080p-2-651x433
Дэлхийн автомашин үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг Японы Nissan Motors байж боломгүй үйлдвэрийн гаргаснаас болж борлуулалтын зах зээл дээрх нэг сая гаруй автомашинаа эргүүлэн татахаар болжээ. Одоогийн байдлаар  АНУ-д зарагдсан 990,000 орчим автомашин, Канадад зарагдсан 60,000 автомашин болон бусад орнуудад цөөн тоогоор зарагдсан автомашинууд эргүүлэн татахаар төлөвлөж байгаа юм байна. 
Тэд “Altima”, “Leaf”, “Pathfinder SUV”, “Sentra” загварын автомашинуудын 2013 болон 2014 оны шинэхэн загварууд мөн NV200 Taxi van, Infiniti JX35 SUV загваруудын  2013 оноос хойшхи үйлдвэрлэлүүд, Infiniti QX60 болон Q50 SUV-ын 2014 оны загваруудаа эргүүлэн татахаар болжээ.
Их хэмжээний хөрөнгө зарцуулах дээрх ажлыг Nissan Motors гарцаагүй хийх шаардлагатай болсон байна. Учир нь дээрх төмөр хөлгүүдийн урд суудалд суусан зорчигчийн аюулгүйн дэр осол болох үед ажиллахгүй байж болзошгүй доголдол илэрсэн байна.

 

 


URL:

Сэтгэгдэл бичих