109-р цэцэрлэгийн багшид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ
Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн 190 дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн багш Ц нь өөрийн ангийн хүүхдүүдийг цохиж, зодсон тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлсэн.
Мэдээлэлд дурдагдсан асуудлаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2014 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, дүүргийн дүүргийн хоёрдугаар прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.
URL: