Сэлбэ голын нөхөн сэргээлт буюу “Мянгуужингийн үлгэр”
Сэлбэ гол Улаанбаатарыг чимж байх тэр үед нийслэлчүүд хэзээ нэгэн өдөр энэ голыг ширгээд алга болчихно гэж төсөөлөөгүй биз.
Харин эдүгээ хэчнээн тэрбумаар нь хөрөнгө хаяж “Яаж аврая даа” хэмээн аргаа барж сууна. Тодруулбал, 2011 оны есдүгээр сард “Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлж, орчныг тохижуулах” төслийг хэрэгжүүлэхээр болсон.
Тиймээс Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх, эргийг нь тохижуулах ажлын зураг төслийг нийслэлийн зураг төслийн хүрээлэн, “Усны эрчим” компанитай хамтран 2011 онд боловсруулсан юм. Ингээд Их тойруугийн гүүрнээс Арслантай гүүр хүртэлх 1.3 км үерийн далангийн дагуу явган хүний зам, зүлэгжүүлэлт, гэрэлтүүлэг зэргийг барьж тохижуулан хотын төв хэсэгт амралт зугаалгын бүс болгохоор төлөвлөсөн. Харин энэ ажилд 8.9 тэрбум төгрөг шаардлагатай болсон юм.
Гэтэл нийслэл санхүүгийн боломж тааруугаас болж Сэлбийг сэргээх ажлыг хөрөнгөндөө тааруулж буюу 2-3 хэсэгт хувааж хийхээр шийдвэрлэсэн. Тодруулбал, эхний ээлжинд Их тойруугийн гүүрнээс “Голден Вилл” хотхоны гүүр хүртэлх 350 метр Сэлбэ гол дагуух үерийн даланг тохижуулахаар болсон. Энэ ажлыг гүйцэтгэхэд хоёр тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай.
Харин ажил удаашралтай байгаа нь тухайн компаниудтай холбоогүй гэнэ. Учир нь тендер оройтож зарлагдсанаас гадна голын голдрил татмыг нээж олон жил хуримтлагдсан лаг хөрсийг 0.8-1.5 метр хүртэл хуулж зайлуулснаас байнгын устай нөхцөлд ажил явагдаж, хөрсний усыг их хэмжээгээр зайлуулах, хөрсний уснаас тогтсон хоёр метр зузаан мөсийг ухаж авах зэргээс болж ажил удааширсан гэнэ.
Сэлбэ голыг сэргээх ажил хөрөнгө мөнгөний асуудалтай байсан учраас Ерөнхий сайд асан Сү.Батболд УИ Х-ын гишүүний багцаасаа нэг тэрбум төгрөг хандивласан гэдэг. Ингэснээр Сэлбийг сэргээх ажил өрнөсөн түүхтэй. Улаанбаатар хотын ундны усны эх булаг нь Туул гол билээ. Нийт урсацаараа 704 км урт Туул голын 28 км нь нийслэл хот дундуур урсан өнгөрдөг байна. Хот дундуур урсч байгаа Туул голд цутгадаг гурван гол байдаг. Эдгээр нь та бидний сайн мэдэх Сэлбэ, Улиастай, Амтын гол юм. Энэ гурван голын нэг болох Сэлбэ гол нь нийслэл хотоо чимэглэн, мяралзан урсдаг байсан цаг саяхан. Гэвч сүүлийн хэдэн жилд бороо орох цагаар хааяахан нэг булингартсан, хог шороотойгоо холилдон урсдаг дүр зураг биднийг угтдаг болсон нь нууц биш.
Харин гантайхан жил бол хуурай сайр харлан харагддаг болсон гэхэд хилсдэхгүй. Нэлээн хэдэн жилийн өмнө “Сэлбэ гол үерлэж гэнэ” гэсэн яриа сонсогддог байсан бол сүүлийн хэдэн жил “Сэлбэ гол урсаж байна” гэсэн яриа содон сонсогддог болжээ. Тиймээс ч тун удахгүй нийслэл дундуур урсдаг Сэлбэ гол нөхөн сэргээгдэнэ. Тэнд зундаа амралт зугаалгын төв, өвөлдөө мөсөн гулгуурын талбай болно гэсэн яриа үлгэр болон үлдэж байх шиг.
Харин ажил удаашралтай байгаа нь тухайн компаниудтай холбоогүй гэнэ. Учир нь тендер оройтож зарлагдсанаас гадна голын голдрил татмыг нээж олон жил хуримтлагдсан лаг хөрсийг 0.8-1.5 метр хүртэл хуулж зайлуулснаас байнгын устай нөхцөлд ажил явагдаж, хөрсний усыг их хэмжээгээр зайлуулах, хөрсний уснаас тогтсон хоёр метр зузаан мөсийг ухаж авах зэргээс болж ажил удааширсан гэнэ. Мөн технологийн шаардлагаас болж ажлыг түр зогсоосон аж.
Түүнчлэн 2012 оны дулааны улирлын хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас ахиу байснаас Сэлбэ үерлэж голын голдрилд ажил явуулах боломжгүй болсон зэрэг шалтгаанаас болж ажлын ахиц гарахгүй байсан аж. Хэрвээ Монголд таарахгүй технологи гэдэг нь батлагдах юм бол энэ хугацаанд зарцуулсан хөрөнгийн зардал хэн хариуцлага хүлээх вэ. Энэ оноос төсөл үргэлжиллээ гэхэд Сэлбэ голын урсацыг тэр чигт нь таславал эргээд хэн хариуцлага хүлээх вэ.
Энэ бүхнээс эхлүүлэн олон асуулт ар араасаа хөвөрч байна. Ямар үндэслэлээр, хэн хариуцаж байгаа нь мэдэгдэхгүйгээр төсвийн мөнгийг үрэн таран хийдэг байдлыг зогсоох цаг нь болсон юм биш үү. Тун удахгүй 2016 он гэхэд ундны усны хомсдолд орох магадлалтай болоод байгаа манай улсын хувьд ундны усны эх үүсвэр болсон гол горихоо хамгаалах хэрэгтэй. Нийслэлийн ундны усыг хангадаг Туул голын нэгэн цутгал болсон Сэлбэ голыг ч мөн нөхөн сэргээх, усыг цэвэршүүлэх талаар анхааран ажиллах нь зүй ёсны хэрэг юм. Ус бол чандмань эрдэнэ.
Х.Өнөржаргал
Монголын мэдээ
URL: