“Арвиндах” аргыг халахад намууд санал нэгдэв
Сонгуулийн нэгдсэн хуулийн ажлын хэсэг байгуулагдаад жил гаруй болж буй. Р.Бурмаа гишүүний ахалсан ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төсөл хэд хэдэн хувилбартай. Төсөлд УИХ, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуулийг зохион байгуулах процесс, зарчим нэг байхаар тусгаж буй юм.
УИХ-д суудалтай бүх намаас төлөөлөл орсон Ажлын хэсэг жил гаруйн турш ажиллахдаа гол зарчмуудаа тохирч чадсан байх. Улс төрийн намуудыг жижиг, томоор нь ялгахгүйгээр эн тэнцүү өрсөлдөх боломж бүрдүүлсэн, сонгуулийн дараа үүсдэг аливаа маргааныг сунжруулалгүйгээр шийдэх зохицуулалттай гэх зэргээр амьдралд ойр хууль баталж байгаагаа ажлын хэсгийн ахлагч хэлж буй. Харин улс төрийн бусад намууд ямар саналтай байгааг сонсохоор өчигдөр Сонгуулийн хуулийг хэрхэн өөрчлөх талаар нээлттэй хэлэлцүүлгийг “Өдрийн сонин”-оос зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт Сонгуулийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Р.Бурмаа, МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл, МНН-ын дарга 0 .Бум-Ялагч ИЗНН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн Г.Ганхүү, Хамуг Монголын Хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Г.Дугаржав нар оролцож, Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын эргэн тойронд ярилцаж, санал бодлоо солилцов.
ХЯНАЛТЫН БИШ ДАВХАР ТООЛЛОГО ХЭРЭГТЭЙ
2012 оны УИХ-ын сонгуулийн хуульд саналыг автомат машинаар тоолохоор баталсан. Гэхдээ хяналтын тооллогыг СЕХ шодох маягаар аль нэгэн хэсгийн хороон дээр хийх журам гарч, түүнийгээ мөрдсөн билээ. Харин үүнийг улс төрийн намын дарга нар “төгс шийдэл” гэж үзэхгүй байна. Тэд хар машинд итгэхгүй байгаа шиг, СЕХ-ны шодох процедурт мөн эргэлзэж байна. Тиймээс сонгогчдын саналыг автомат машин зөв тоолсон гэх итгэл үнэмшлийг хяналтын бус давхар тооллогоор баталгаажуулах
саналыг өчигдөр гаргалаа. Энэ нь сонгуулийн бүх хэсэг, тойргийн хороонд саналын хуудсыг машинаар тоолсны араас давхар гараар тоолно гэсэн үг.
Энэ талаар оролцогчдын байр суурь ямар байсныг хүргэе.
Д.Оюунхорол: 2012 оны сонгуулийн хуулийн олон зүйл заалт өнөөдөр амьдралд нийцэхгүй, маргаан болж, сонгуулийн ардчиллаас ухарч байгаа учраас засч залруулах шаардлагатай. Жишээлбэл, бид машиныг их сайхан бодож хуульдаа тусгасан. Гар тооллого сонгууль луйварддаг учраас хүний хүчин зүйлээс холдуулъя гэж тэр. Гарах үр дагавар нь ямар байдалд хүргэхийг тооцоогүй. Харамсалтай нь бидний бодсоноос олон зүйл өөрөөр явсан. Тиймээс саналын хуудсыг машинаар ч тоолъё, гараар ч давхар тоолъё гэдгийг одоо ярьж байгаа хуульдаа тусгаад өгчихвөл энэ маргаан эцэслэгдэнэ. Машины дүн, гар тооллого хоёр тулж байвал ямар ч улс төрийн нам, иргэн маргаан үүсгэхгүй. Тиймээс үүнээс айж бэргэсэн, эсвэл дарга нар нэр дэвшсэн тойрогт л гараар тоолъё гэх байдлаар ярих нъ утгагүй байх.
Б.Жаргалсайхан: Бид сонгуульдаа ашиглах компьютер, скайнерыг 20 гаруй сая ам.доллараар авч саналын хуудсыг тоолсон. Уг нь тэр тийм ч үнэтэй эд биш л дээ. Европын холбооны улсууд тэр чигээрээ л гараараа тоолж байгаа. Америкт хүртэл ихэнх мужид тийм. Компьютераар тоолж болно. Гэхдээ давхар гар тооллого хийх хэрэгтэй. Тэгж байж сонгуулийн дүнг баталгаажуулах ёстой. Манай сонгуулийн хэсгийн хороод дүнг барим тавин худлаа зарладаг.
Б.Цогтгэрэл: Сонгуулийн үр дүнд байгуулагдаж байгаа төр ард түмний итгэлийг хүлээхүйц хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Тиймээс авч байгаа санал бүрийг заавал дахин тоолдог байх ёстой юм.
Г.Дугаржав: Иргэдийн санал хаягддаггүй, хулгайлагддаггүй, хяналтын гар тооллогоо бүтэн хийчихдэг процессыг л хуульдаа сайн суулгаад өгчих хэрэгтэй юм. Түүнээс биш мажоритар, пропорциональ тогтолцооны аль алинд нь сайн муу тал байгаа.
О.Бум-Ялагч: Бид Герман гэдэг улсын жишээг авч яагаад болохгүй гэж. Улс төр, эдийн засгийн чадавхиараа дэлхийд гайхагдаж байгаа газар шүү дээ. Тус улсад хар хайрцгаараа тоолно, дараа нь хяналтын тооллогыг нэг хэсэг дээр найман хүн хийдэг. Ингээд явчихвал ямар ч маргаан гарахгүй.
Р.Бурмаа: Хяналтын тооллогод итгэл үнэмшилтэй байх тал дээр нарийвчилсан заалтууд орж байгаа. Үүн дээр хариуцлага маш өндөр байна. Сонгууль будлиулсан нөхөр төрийн албанаас халагдаад зогсохгүй, эрүүгийн хариуцлага хүлээнэ. Тухайн нам улс төрийн намын эрхээс хасагдах хүртэл хариупдагыг өндөржүүлж өгч байгаа. Тиймээс үүн дээр луйвардаж чадсан нь хожоод, луйвардуулсан нь хохироод явдаг гашуун сургамж дахин гарахгүй.
СОНГОГДСОНЫХОО ДАРАА НАМАА СОЛЬДГИЙГ ЗОГСООХ ЁСТОЙ
Сонгуулийн нэгдсэн хуульд заавал оруулж өгөх заалтыг “Арвиндах” аргыг халах гэж улс төрийн намын удирдлагууд хэлж байна. УИХ-ын 2012 оны сонгуульд Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшин, ялалт байгуулсан Д.Арвин тангараг өргөснийхөө маргааш нь шахуу л мандат өгч, тойрогт илгээсэн Ардын намын улаан батлахаа Ардчилсан намын цэнхрээр сольсон. Парламентад үнэмлэхүй олонхи байхгүй, олонхи цөөнхийн сууддын харьцаа хоёр гуравхан гишүүнээр ялгагдаж байсан энэ үед Д.Арвин гишүүний сонголт сөрөг хүчний хувьд том цохилт болсон. Ийнхүү парламентад “Арвиндах” нэрээр авторлуулсан сонгогдсоныхоо дараа намаа сольж, эрх баригч хүчин рүү орох үйлдэл орон нутгийн сонгуулийн дараа ч олонтаа гарсан билээ. Тэгвэл үзэл бодол бус, эрх ашгийн эрэмбээ нэгдүгээрт тавьдаг жудаггүй үйлдлийг сонгуулийн хуулиар, хориглож өгөх хэрэгтэй гэдгийг , өчигдрийнхэлэлцүүлэгторолцсон г улс төрийн намын удирдлагууд , хэлж байна. УИХ-ын гишүүн . Д.Оюунхорол “Намаас нэр дэвшиж сонгогдчихоод өөр нам руу ордог, гулсдаг байдлыг болих хэрэгтэй. Улс төрийн “янхан”-уудыг бид. бэлтгэж болохгүй шүү дээ” хэмээн хатуухан шүүмжилсэн билээ.
ГАРААНЫ ТЭГШ БОЛОМЖ ХААНА БАЙНА
Өөр нэг чухал асуудал нь сонгуулийн зардал. Улс төрийн. намын нийт зардлын 70 хувь нь сонгуульд зориулагддаг гэсэн . судалгааг УИХ-аас хийсэн. Тухайн намын олдог орлого, нэр хүнд, , хэрээр цуглуулсан хандивын хэмжээ ялгаатай учраас сонгуульд зориулах мөнгө нь ч өөр өөр. Гэхдээ зардлын дээд хэмжээ сонгуулиас сонгуулийн жилд огцом өссөөр буй. Энэ байдлыг хязгаарлахаар , улс төрийн сонгуулийн зардлыг төрөөс гаргадаг болъё гэх саналыг тэд хэлж байна.
Эдийн засаг, улс төр нь өндөр хөгжсөн Герман мэтийн улсын , сонгууль хийх аргачлал ийм байдаг аж. Германд сонгуульд орж байгаа намуудын сурталчилгааны, самбарын хэмжээ, түүнийгээ хүргэж буй хэлбэр нь яг нэг ижил байдаг аж. Өөрөөр хэлбэл, , сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид гарааны ижил нөхцөлд, уралдана гэсэн үг.
Б.ЭНХЖАРГАЛ
URL: