Дур тавилтыг тойрсон 6 баримт
Нэг. Тархиар дамжин дур тавьдаг
Хүний хамгийн чухал сексийн эрхтэн бол тархи мөн. Горман болон инстикт нь (төрөлх зан) тархины ар болон дунд хэсэгт нөлөөлдөг. Энэ нь хэвлээр мөлхөгч сүүн тэжээлтний тархины зохион байгуулалттай бараг ижил гэсэн үг. Иймд хүний тархи дур тавихад голлох үүрэг гүйцэтгэдэг.
Хоёр. Дур тавихад нян устдаг
Дур тавих нь тааламжтай төдийгүй өвчин үүсгэгч нян бактери устгадгаараа ашигтай. Дур тавих үед биеийн хэм дээшлэх, цохилт түргэсэх, хөлрөх гэх мэтийн физиологийн реакци (урвал)явагддаг. Энэ нь бактери устгахад тустай.
Гурав. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дур тавих онцлог бараг адилхан
Дур тавилтын 600 хувилбарыг судалж үзэхэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийнх ямар ч ялгаагүй болохыг сэтгэл зүйчид тогтоосон байна.
Тусгай хэрэгсэлээр шалгахад судас лугших давтамж, цусан дахь гормоны өөрчлөлт зэрэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийнх ижил болохыг тогтоожээ.
Дөрөв. Үрийн шингэн автобуснаас хурдан
Дур тавих үед эрэгтэй хүний үрийн шингэн 45 км цагийн хурдтай “харвадаг”‘. Энэ нь хотын автобусны дундаж хурднаас 5 км цагаар илүү түргэн гэсэн үг. Нэг удаа дур тавихад 1-2 цайны халбага үрийн шингэн ялгардаг. Үүнд 500 сая үр агуулагдана.
Тав. Таашаалын цэг гэдсэнд байдаг
Дур тавихад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бэлэг эрхтнүүд чухал үүрэгтэй нь тодорхой. Гэхдээ арай дээхнэ, гэдсэнд таашаалын мэдрэмж төрдөг байна. Дур тавих үед ялгардаг эндорфин хэмээх таашаалын бүс нь гэдэсний дунд байдгийг эрдэмтэд тогтоожээ. Энэ цэгт олон зуун сая мэдрэлийн эд эсээс тогтсон бүхэл бүтэн сүлжээ байдаг аж. Чухам эдгээр нь дур тавихад төрдөг таашаалын бодисыг хариуцдаг байна.
Зургаа. Бодлын хүчээр
Бэлэг эрхтнээ углах шүргэлцэхгүйгээр дур тавих чадвартай хүмүүс байдаг. Ийм эрчүүд эротик фантааз дээр төвлөрөх, тодорхой сэдэвтэй зураг сэлт харснаар дур тавьж чаддаг байна.
URL: