”Мон-Эрдэнэ” групын П. Энхмөнхөд хүчиндүүлсэн гэх Г. Дэлгэрмаа захидал бичлээ

Г. ДэлгэрмааНамайг Г.Дэлгэрмаа гэдэг. Би эгэл жирийн Монгол эмэгтэй… Дээд боловсролтой, хангалттай боломжийн амьдралтай, нийгэмд эзлэх байр суурьтай, улсдаа шударгаар татвар төлдөг компанийн захирал, хүний сайхан эхнэр, хүүхдүүийн сайн ээж. Тиймээ, Надад өөрийн гэсэн бүх зүйл байсан… Байсан гэсний учир нь, би 2013.10.14-ны өдөр өөрийн ажлын байранд, сарын тэмдэг ирсэн үедээ, Бизнесийн шугамаар уулзахаар ирсэн (уяач п.энхмэнд гэгч) эрэгтэйн бусармаг хүчирхийлэлд өртөж, тэр цагаас хойш сэтгэл санаа, аж амьдралаараа хохирч явна. Урьд өмнө ийм аймшигтай зүйлтэй тулгарч байгаагүй тул би тухайн үед маш гүн шоконд орсон. Нэр төр, өдий хүртэл босгож ирсэн бүхнээ алдахаас айсандаа би хэргийг нуун далдалмаар санагдаж байсан ч, Итгэж найдаж хэлсэн найз сэтгүүлч маань хэргийн талаар нийтэд зарласан гэдгийг мэдээд шууд л цагдаагийн байгууллагад хандсан. Тэр цагаас, тэр өдрөөс хойш би хүний сайхан байсан амьдрал хэрхэн сүйдэж, эх оронд минь хууль хяналтын асуудал хэрхэн явагддаг зэрэг тэр бүх сэтгэл санааны хүндийг туулж явна.

Хайртай ээждээ хэлэлгүй 5 сар тээлээ гэдэгчлэн би өдийг хүртэлх 5 сарын хугацаанд би хуулийн байгууллагын чадварт найдсандаа нуугдаж, ичиж шаналж, гүтгэлэг, доромжлол, дарамт бүхнийг тэвчиж ирсэн ч энэ хэргийг улам гааршуулж миний эргэн тойрны найзуудаас хүртэл нөлөөллийн мэдүүлэг маягаар “сөрөг үг худалдан авч” цаашлаад уг хэрэгт огт хамааралгүй хувь хүний нууц, эрх чөлөөний хэм хэмжээнд хамаарах бүх л мэдээллийг минь хүчээр шалгаж шаардаж, дарамталж цаашлаад үүний улмаас миний найз гэж явсан Д.Индра болон Соронз сэтгүүл, Factnews.mn зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Эрүүгийн хуулийн 275,1 зүйл заалтыг зөрчин намайг нийтэд ил болгон гүтгэн доромжилсон.

Энэ бүхэн надад хичнээн хүнд туссаныг зөвхөн зовлон нэгт хүмүүс, эсвэл шударга үнэний төлөө тууштай тэмцэгч зөв хүмүүс л ойлгох бизээ. Хэрэгтэн ичихгүй хор найруулаад явж байхад явж байхад, хохирогч яагаад ичиж нуугдах ёстой юм бэ? Энэ байдлыг надад маш олон хүн хэлж ойлгуулж сэтгэлийн дэм өгсөн тул би одооноос эхлэн өөрийнхөө төлөө болон над шиг асуудлаар зовж шаналсан охид эмэгтэйчүүдийн төлөө хууль ёсны эрхээ эдэлж тууштай тэмцэхээр шийдлээ. Улаанбаатар хотод сард дунджаар 100 гаруй эмэгтэй Эрүүгийн хуулийн 126 буюу Хүчирхийлэлийн, улаан махны хэргийн хохирогч болдог гэсэн судалгаа байна. Гэтэл энэ тоо нь нийт хохирогч эмэгтэйчүүдийн ердөө 5хан % нь буюу зориг гарган нэр төрөө золиослон байж хуулийн байгууллагад хандсан хэсэг нь гэвэл та итгэхүү? Монголын охид эмэгтэйчүүд бид ийм нийгэмд л амьдарч байна. Хүчирхийлэл өнөөдөр маргааш, өдөр бүр хаа нэгтэй яваа ертөнцийн гоо дагинасыг хэтэж явна.

Таны ээж эхнэр эгч дүү хөөрхөн охиныг тань хүчирхийлэлд өртөхгүй гэсэн баталгааг хэн гаргах вэ? Харамсалтай ямарч баталгаа алга. Хэрэг гарсан, нотлох баримт хангалттай байхад ч яаж ч чадахгүй байдаг юм байна. Хуулийн байгууллагад шудрага ажиллаж байгаа хүмүүс их байна. Гэвч хажуунаас шахаж дарамтлагчид түүнээс их тул яаж ч чаддаггүй юм байна. Тэгвэл бид өөрсдөө нэгдэн нийлж хүчирхийлэгчидтэй тэмцэх цаг болсон. Эмэгтэй хүн бол ертөнцийн эхлэл билээ! Бид хүчирхийллийн бай биш! Тиймээс надтай нэгдэн тууштай тэмцээрэй.

2014.03.24 хохирогч Г.Дэлгэрмаа


URL:

Сэтгэгдэл бичих