БУРХАН ХАЛДУН ХАЙРХАНЫ ТӨРИЙН ТАХИЛГА ИРЭХ ЗУРГААДУГААР САРД БОЛНО

Burkhan haldunБурхан Халдун уулын төрийн тахилгын уламжлалт ёс заншлыг сэргээх, ээлжит төрийн тахилгын товыг тогтоох хэлэлцүүлэг өнөөдөр БОНХЯ-ны Хаан танхимд боллоо.

Хэлэлцүүлэгт Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Хэнтий, Төв аймгийн удирдлагууд, ШУА-ын Археологийн хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Дашчойлон хийд зэрэг байгууллагын  мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид оролцов.

Хэлэлцүүлэгт оролцогчид Бурхан Халдун хайрханы төрийн тахилгын өдрийн товыг тогтоох, төрийн тахилга, тайлгыг уламжлалын дагуу Бурхан халдун хайрханы бараа нь харагдах газраас хийх, хүндэтгэлийн овоо байгуулах газрыг сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцээд Төрийн тахилгыг 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хийхээр тогтлоо. Төрийн тахилгын үед Бурхан Халдун хайрханы Дээд овоонд цөөн тооны хүмүүс очиж төрийн тахилгын ёслол үйлдэх, тайлгыг Цагаан арал орчимд хийж, өмнө байсан овооны суурийг Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Дашчойлин хийд, холбогдох газрууд хамтран сэргээх асуудал дээр оролцогчид санал нэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт санал хүргүүлэхээр болов.

Эх сурвалж:  БОНХЯ, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар


URL:

Сэтгэгдэл бичих