Аляскийг ОХУ-д нэгтгэхийг хүссэн өргөх бичгийг 25 мянга гаруй хүн дэмжжээ
МОСКВА. /Voice of Russia/. АНУ-ын Аляск муж улсыг ОХУ-д нэгтгэхийг хүссэн, энэ сарын 21-нд Цагаан ордны албан ёсны цахим хуудаст тавьсан өргөх бичгийг дэмжиж буйгаа илэрхийлэн 25 мянга гаруй хүн сэтгэгдлээ үлдээжээ.
Ирэх сарын 20 гэхэд 100 мянган хүн энэ өргөх бичгийг дэмжвэл АНУ-ын албаны хүмүүс албан ёсоор хариу мэдэгдэл хийх аж.
Энэ өргөх бичигт Аляск муж улсыг АНУ-аас салгаж, ОХУ-д нэгтгэхийг уриалжээ. Уг өргөх бичигт, “Эрт цагт Сибирийн оршин суугчид Берингийн хоолойгоор дамжин Аляск руу очсон” гэж цохон тэмдэглэсэн байна.
Оросууд нь 1732 оны наймдугаар сарын 21-нд Аляскт очсон анхны европчууд болсон юм.
1799-1867 онд Аляск нь Орос-Америкийн компанийн хяналтад байв. 1866 онд Орос болон АНУ Аляскийг худалдах хэлэлцээг эхлүүлжээ. Ингээд 1867 оны гуравдугаар сарын 30-нд “Аляскийг худалдан авах тухай гэрээ”-нд гарын үсэг зурсан байна. 1519000 хавтгай дөрвөлжин км энэ газар нутгийг 7,2 сая доллароор худалдаж байжээ.
Г.Доржханд
URL: