9-р ангийн хүү долоон настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарчээ

e91e08060d35407originalСүүлийн үед чих дэлдийлгэж, нүд бүлтийлгэхээр хачин сонин, хүний ёсонд байж боломгүй хэрэг их гардаг боллоо. Өчигдөрхөн гэхэд төрсөн эцэг нь 2 настай, 6 настай хүүхдээ хазаж тамладаг байсан тухай мэдээлэл гарсан бол өнөөдөр мөн л сэтгэл эмтэлмээр мэдээ хэвлэлээр гарчээ.
Тодруулбал,Завхан аймгийн Тэлмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд 9-р ангийн сурагч долоон настай охиныг  хүчирхийлсэн хэрэгт холбогджээ. Одоогоор хүүг бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан хэмээн ялыг нэлээд хүндрүүлж 5.6 жилийн хорих ялаар шийтгэсэн гэнэ.

Ер нь иймэрхүү хэргийн хамгийн том хохирогч нь хүүхэд байдаг. Хүчиндэх гэмт хэрэг нь ухамсарт оюун ухаан, бэлгийн харилцааны талаархи ойлголт болон бэлгийн бойжилт нь бүрэн гүйцээгүй бага насны охидод маш хүнд тусаж сэтгэлзүйн маш том хямрал хор уршиг үлдээдэг.

Д.Нар

URL:

Сэтгэгдэл бичих