“Жаст”-ын Ш.Батхүү, ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар нар Монгол Улсыг дахин 10 сая ам.долларын өрөнд орууллаа

1395803295_sugarЖАСТЫН Ш.БАТХҮҮ, ТӨХ-НЫ  ДАРГА Д.СУГАР НАР ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР ТӨХК-ИЙГ 10 САЯ ДОЛЛАРЫН БАРЬЦААНД ТАВЬЖЭЭ

“Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан, өдгөө Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ний захирлаар ажиллаж байсан Т.Ганболд нар хуйвилдан ихээхэн хэмжээний мөнгө идсэн хэрэг мандаасан нь илэрлээ.

Тодруулбал “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас “Жаст” ХХК нь их хэмжээний цувимал бүтээгдэхүүн худалдан авах хуурамч гэрээ байгуулан, баталгаа гаргуулж уг гэрээгээрээ Америкийн “HSBC” банкнаас 10 сая долларын хөрөнгө босгож Төмөрлөгийн үйлдвэрийн дансаар дамжуулан авч залилсан, мөнгө угаасан хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас илрүүлэн шалгаж байна.

Уг хуурамч гэрээг Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар баталгаажуулан гарын үсэг зурж, Төмөрлөгийн үйлдвэрийн дэд захирал Р.Уламбадрах, “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү нар гэрээг байгуулсан байна.

Ингэхдээ 40.000 /дөчин мянга/ тонн ган бөмбөлгийг 1 тонныг нь 795.000 төгрөгөөр нийт 31.800.000.000 /гучин нэгэн тэрбум найман зуун сая/ төгрөгөөр худалдан авах үнийн дүнтгэйгээр гэрээг байгуулсан байна. Гэвч гэрээнд заагдсан цувимал бүтээгдэхүүний хэмжээ нь Төмөрлөгийн үйлдвэрийн нэг жил ажиллаж байж хийх бүтээгдэхүүн бөгөөд 2009 онд хаягдал төмөр байхгүй байсан учир үйлдвэр ажиллагаагүй юм.

Тэгтэл 2009 оны 07 сарын 10-ны өдөр “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн ам.долларын дансанд Америкийн “HSBC” банкнаас 10 сая ам.доллар гэрээний урьдчилгаа төлбөр” гэсэн утгатайгаар шилжиж орж ирсэн бөгөөд тухайн өдрөө уг мөнгийг “Жаст” групп ХХК-ний данс руу буцаан шилжүүлж гаргаж авсан байдаг байна.

Уг хэрэгт Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулахад дараах нөхцөл байдлууд тогтоогдож тэдний хуурамч луйврын ажил нь нотлогдож байгаа юм байна.

1. “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Жаст” группийн хооронд байгуулсан гэрээ нь Төмөрлөгийн үйлдвэрийн архивт байдаггүй,

2. “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гэрээний бүртгэлийн дэвтэрт бүртгэхдээ “ЖАСТ” групп нэрээр биш “Эрдэнэт УБҮ” гэсэн нэрээр бүртгэгдсэн,

3. Тус гэрээний дагуу цувимал бүтээгдэхүүн худалдаж авалт, нийлүүлэлт хийгдээгүй

4. 10 сая доллар шилжиж орж ирсэн өдөр нь “Жаст” групп руу буцааж шилжүүлсэн

5. “Жаст” групп, “Дархан төмөрлөг ТӨХК”-иудын байгуулсан  гэрээнээс өөр ТӨХ-ны дарга Д.Сугараар батлуулсан гэрээ байдаггүй.

6.  “Жаст” групп, “Дархан төмөрлөг ТӨХК”-иудын байгуулсан гэрээнээс өөр Дархан Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ны захирал Т.Ганболдын гарын үсэг зураагүй гэрээ байдаггүй.

7. Гэрээнд заагдсан цувимал бүтээгдэхүүний хэмжээ нь Төмөрлөгийн үйлдвэрийн 1 жил ажиллаж хийх бүтээгдэхүүн бөгөөд 2009 онд хаягдал төмөр байхгүй байсан учир үйлдвэр ажиллагаагүй зэрэг байдлууд баримтаар тогтоогдоод байгаа юм байна.

Цаашид Цагдаагийн байгууллагаас уг мөнгөний эх сурвалж, тухайн мөнгийг юунд зарцуулсан болох, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар болон бусад нь хэрхэн хувааж авсан ямар үүрэгтэй оролцсон зэргийг тогтоон шалгахаар ажиллаж байгаа юм байна.

Ийнхүү Монгол Улс Америкийн “HSBC” банкинд 10 сая ам.долларын өрөнд дуудагдах цаг ирлээ.

http://tsag.mn/2803-zhast-yn-shbath-hc-iyn-gishn-dsugar-nar-mongol-ulsyg-dahin-10-saya-amdollaryn-rnd-oruullaa.html


URL:

Сэтгэгдэл бичих