Дуучин Эркагийн данснаас “Хаан” банк хоёр ч удаа хууль бусаар мөнгө авчээ
Монголд хамгийн олон хэрэглэгчтэй, хамгийн итгэлтэй гэх “хаан” банкны хамт олон дэндүү тоомжиргүй алдааг гаргажээ. Бид өнөөдөр ямар банкинд итгэж мөнгөө хадгалуулж байгаа вэ? гэдэг асуулт хамгийн түрүүнд гарч ирж байна.“ Таньд ойрхон, түмэнд итгэлтэй” гэх уриаг эрхэмлэсэн тус банкны хамт олон хэрэглэгчийнхээ данснаас мөнгө авсан хэрэг илэрчээ. Түүнчлэн дуучин Эркагийн данснаас мөнгө авсан талаар:
Эрка энэ талаар “Миний данснаас мөнгө алга болоод байгаа юм шиг санагдахаар нь интернетээр дансаа шалгадаг болсон. Тэгсэн хоёр сарын дотор хоёр удаа миний данснаас мөнгө авсан байгаа юм. Эхнийх нь 800 мянгыг шууд өөр хүний дансруу шилжүүлчихсэн бол дараа нь 450 мянгыг тэтгэвэрийн зээл гээд авчихсан байсан. Дансаа байнга шалгахгүй бол алж мэдэхээр юм байна лээ, энэ Хаан банк. Миний мэдэж байгаа нь энэ урд нь мэдэхгүй байхад их л авсан байх даа” хэмээн өөрийн цахим хуудсандаа бичжээ.
URL: