Хоёр ерөнхийлөгч говьд уулзав ОНИГОО
Эрхэм ерөнхийлөгчийг егөөдсөн , хошигнолууд тоймгүй байдаг. Эдгээрээс нэгийг нь уншигч олондоо хүргэчихье. Хэрвээ МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж их говийн атан тэмээтэй хүний хэлээр ярилцсан бол ингэж ярилцах байсан ч юм уу. Эл хошигнолоос нэлээд хэдэн зүйл анхаарал татна. Нээрээ ч Монгол орны нутаг дэвсгэр гадны иргэдийн баялаг болоод дууслаа. Нэгийг бодогдуулах, хоёрыг ухааруулах энэхүү хошигнол хүмүүст таалагдах биз ээ.
МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийнхөө хүсэлтээр Тэмээний ерөнхийлөгч Бууртай их говийн элсэн манханд уулзжээ. Уулзалтанд говийн талаас ат, ингэ, тором, ботго тэргүүтэй тэмээн сүрэг бүрэн бүрэлдэхүүнээрээ, нөгөө талаас УИХ, ЗГ-ын гишүүд, аймаг сумын удирдлагууд оролцов. Уулзалтын төгсгөлд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Буур нар ганцаарчлан уулзсан байна. Ингээд хоёр ерөнхийлөгчийн нүүр тулсан ярилцлагыг хүргэе.
Буур:
Таньд баяр хүргэе. Та нутгаа хамгийн их зарсан орныг удирдаж байгаа тул геннисийн номд орно.
Ц.Элбэгдорж :
Танд ч бас баяр хүргэе. Та хамгийн ховордсон сүрэг удирдаж байгаа тул улаан номд орно.
Буур:
Хотоор юу байна?
Ц.Элбэгдорж:
Бөөн утаа, хөдөөгүүр юу байна?
Буур:
Бөөн тоос
Ц.Элбэгдорж:
Одоо тэгээд яая даа.
Буур:
Усгүй гурван сар болдог байлаа. Одоо гурван жил гүрийхээс. Идэшгүй арав хонодог байлаа. Өлдөөд хүзүү улам сунасан шүү дээ.
Ц.Элбэгдорж:
Картын бараанд оочерлоод кг мах авдаг байлаа. Одоо гулуузаар нь авдаг болсон. Нормоор ганц литер сүү авдаг байлаа. Одоо торхоор нь авдаг болсон. Цатгалдаад хүзүү улам агшссан шүү дээ.
Буур:
Ардчилсан нийгэм гэхэд шударга бус байна. Та бид хоёр адилхан ерөнхийлөгч шүү дээ. Адилхан баймаар байна.
Ц.Элбэгдорж:
Харин тийм. Та зуугаас хоёр зуун ингэ гишгэдэг. Би ганц хатантай. Шударга байцгаая.
URL: