Шал согшуу эр эм хоёр өвлийн хүйтэнд цасан дээр хурьцал үйлдээд тэр чигтээ нам болцгоожээ
Болдбаатар, Лхагвадулам хоёр нэг гэрт ороод төдий л удаагүй байжээ. Эхлээд тэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын төвд оршин суудаг таван давхар байшингийн гурван өрөө байранд Болдбаатарын аав, ээж дүү нартай хамт ажтөрдөг байв. Болдбаатар хойд эцэгтэй бөгөөд түүнийг дөнгөж ой гарантай байхад төрсөн эцэг нь бусдад алуулж, ээж нь амьдралын эрхээр хүнтэй суужээ. Болдбаатарын хойд эцэг нь ардчиллаас өмнө төсвийн байгууллагад ажилладаг байснаа зах зээлийн бичигдээгүй хууль ёсоор хойшоо урагшаа наймаанд явж, багагүй хөрөнгөжсөн аж.
Мөнгө хүний зан аашийг өөр болгодог учир хойд эцэг нь түүнийг илт гадуурхах нь ихэсчээ. Түүгээр ч барахгүй согтуудаа хоёр гурван удаа хутга барин ална гэж дайрсан юмсанж. Болдбаатар хоёр дүүтэй ба тэд нь хойд эцгийнх нь хүүхдүүд аж. Хойд эцгийн хяхалт хавчилтаас болж Болдбаатар аравдугаар ангиа төгсөөд л цэрэгт явж, Улаанбаатарт алба хаахаар болсон байна. Цэргийн алба хааж байхдаа 10 жилд нэг ширээнд тохой зэрэгцэн сууж байсан, хайртай охин Лхагвадуламтайгаа үргэлж захиа занаагаар харилцдаг байсан төдийгүй тэр захиандаа хайртай дуртайгаа хоёр биендээ тунхаглан, цэргээс халагдаад л тоонот гэрт толгой холбохоор тохирчээ. Түүнийг цэргээс халагдаад арав ч хоноогүй байхад залуу эр, эм хоёр нэг гэрт оров. Тэдний хуримыг эцэг, эх, ах дүүс нь хамжиж хүний өмнө нүүр улайх зүйлгүйгээр хийжээ.
Харин Болдбаатарын хойд эцэг одоо л нэг эхнэрийнхээ дагавар хүүхдээс салах нь гэж бодоод цаашаа харж уйлж, наашаа харан инээн байж нэг сая орчим төгрөг хуриманд нь зарлагаджээ. Гэтэл дагавар хүү нь явах нь байтугай, гурван өрөө байрных нь нэг өрөөнд эхнэртэйгээ ороод суучих нь тэр. Чухам энэ үеэс л Болдбаатарын хойд эцэг дагавар хүүгээ эхнэртэй нь яаж цэвэрхэн зайлуулах вэ хэмээн толгойгоо гашилган бодоод юм л бол өөчилж доромж үг хэлээд хэрүүл өдөхөөр шийджээ. Тэгээд ч төлөвлөгөө ёсоор сэтгэл санаанд нь бага ч гэсэн тохирохгүй юм хийвэл эм хүнээс ч дор үглэж, хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог болсон байна.
Эхэндээ Болдбаатар, Лхагвадулам хоёр тэвчин өнгөрөөдөг байснаа сүүлдээ тэвчээр нь барагдах тийшээ хандсан байна. Нэгэн өдөр тэдний арван жилийнхэн нийлж, ёстой нохой гурав харагдтал савцгаажээ. Тэгээд үүрээр шал согтуу хоёр юм гэрийнхээ босгыг алхсан аж. Тэд зүгээр унтсангүй, аав ээжтэйгээ хэрэлдэж, маргааш гэхэд нүүж тусдаа амьдрахаа албан ёсоор мэдэгдсэн байна. Болдбаатар, Лхагвадулам хоёрыг согтуу гарахад Болдбаатарын хойд эцэг, ээж хоёр нь баяртайгаар гэрээсээ хөөсөн тул залуу хос Лхагвадуламын эцэг эхийг бараадахаас өөр замгүй хоцров. Лхагвадуламын аав ээжийнх гэр хороололд амьдардаг байж. Тэднийх олон хүүхэдтэй бөгөөд эцэг, эх нь хоёулаа төсвийн байгууллагад ажилладаг, ёстой л хоёр идэхгүй, хоосон хонохгүй дундаж амьдралтай тийм л нэгэн айл байж.
Эхэн үедээ Болдбаатар “Хүргэн хүү хүчтэй” гэгчийн үлгэрээр юм болгонд тусалдаг байв. Гэвч энэ байдал нь төдий л удсангүй, нэг сар болоод замхран арилжээ. Эзэмшсэн мэргэжилгүй, хийх ажилгүй түүнд хадмынхаа гэрийн хаяаг сахиж сууна гэдэг үнэхээр тамтай ажил байлаа. Чингээд “Сурсан юмыг сураар боож болдоггүй” гэгчээр гадагшаа гарч архиддаг болжээ. Мэдээж, эхлээд нэв шил юмны ард гарч, цаащ давран улам халуурч, бор хоногтоо гэрийн бараа хардаг болсон аж. Сүүлдээ бүр хэд хоногоор алга болдог болжээ. Болдбаатарыг нэгэн өглөө урьдынхаа адилаар шартаж үхэх гээд орондоо цагираглан хэвтэж байхад Лхагвадулам гаднаас нэг шил архи авчрав.
Эхнэр нь цүнхнээсээ шилтэй архи гаргаж ирэхийг харсан Болдбаатар эхэндээ нүдэндээ итгэсэнгүй. Тэгээд нүдээ дахин дахин арчиж харвал үнэхээр ширээн дээр нь лонхтой архи байсаар байв. Дотор нь эсгий гутал чихчихсэн юм щиг байсан тэрбээр дорхноо орноосоо суга үсрэн босч, нүүр гараа хам хум угаасан болоод ширээнийхээ шүүгээн дотроос амсар нь эмтэрхий аяга гаргаж ирээд архи хийх гэтэл эхнэр нь “За, Болдоо минь. Өнөөдрөөс эхлээд нэг бол чи архи уухаа боль, үгүй бол ийш тийшээ явахад чинь би үргэлж дагаж байх болно гэж тохиръё. Бас наад архиа чи ганцаараа уухгүй. Надад бас аяга гаргаад ир” гэжээ.
Тэд нэг шил архины ард дорхноо гарч, цааш халуураад арван жилийн найз Галаагийндаа очиж нэмцгээжээ. Галаа нь ангийнхаа Болортуяа гэдэг охинтой дэр нэгтгэсэн аж. Ингээд дөрвөн найз нийлж, тэдний архидалт өдөржингөө үргэлжилж, Болдбаатар, Лхагвадулам хоёр шөнө дунд шал согтуу гэртээ харьсан байна. Хүний эцэг эх л юм хойно Лхагвадуламын аав, ээж хоёр маргааш нь эрүүл саруул болсон хойно нь охин хүргэн хоёроо загнаж зэмлэж гарчээ. Түүгээр ч барахгүй тэдний амьдарч байсан илүү гэртээ Лхагвадуламын дүү залууг эхнэр, хүүхэдтэй нь суулгах болж. Болдбаатар, Лхагвадулам нар аав, ээж дүү нартай нь хамт амьдрах болсон байна. Хийсэн үйлдэлдээ гэмших ёстой байсан эр эм хоёр бусадтай нийлж архидах нь зогссонгүй, харин улам ч ихэссэн байна.
Ихэвчлэн шөнө дунд тасарчихсан орж ирдэг байсан тэд Лхагвадуламын гэрийнхнийг хүн гэж тоолгүйгээр нүдэн дээр нь шахам хөнжлийн ажил хийдэг болсон аж. Хүүхдүүдийнх нь хажууд илт доромжлох болсон хүргэн охин хоёроо Лхагвадуламын аав ээж хоёр удалгуй гэрээсээ хөөжзэ, Орох орон, оочих аягагүй , болсон тэд өдөржингөө бусадтай архидан, шөнө хаа нэгтээ хоносоор намрыг өнгөрөөж, өвөлтэй золгов. Архинд орсон тэр хоёрын амьдралд ямар нэг, өөрчлөлт орсонгүй, бахь байдгаараа байсаар тэдний найз нөхөд ч, арван жилийнхэн ч нүүрээ буруулан п зугтаадаг болсон байна.
Нэгэн өдөр Болдбаатар, Лхагвадулам хоёр нийлдэг архичидтайгаа багагүй савж байгаад салжээ. Нэлээд согтсон тэд хаашаа | явж байгаагаа ч мэдэх тэнхэлгүй байсан бөгөөд сугадалцан явж байснаа мөсөн дээр халтирч унасан аж. Уначихаад босохын оронд авгай нь нөхрөө үнсэн, байж суухын аргагүйгээр илж таалсан учир , Болдбаатарын өнөөх нь босч, хоёр биенийхээ хувцсыг урах нь холгүй тайлж, эр эмийн ажил хийсэн , юмсанж. Тасарчихсан эр эм хоёр өвлийн хүйтэн шөнө цасан дээр хурьцал үйлдэж, улмаар үүнийгээ дулаан хөнжилд байгаа мэт санасан ч юмуу, тэр д чигтээ унтжээ.
Үүрээр албаа гүйцэтгэж явсан эргүүлийн цагдаа л цасан дээр байгаа юмыг хараад нүдэндээ итгэсэнгүй. Чармай нүцгэн эрэгтэй эмэгтэй хоёр хүн дээр дороо орсон байдалтай тас хөлдчихсөн байв. Хориод жил хорвоогийн тоосыг хөдөлгөхдөө урьд нь ийм юмтай , тааралдаж байгаагүй цагдаа залуу чармай нүцгэн хоёр цогцосыг хараад шоконд орсон гэдэг.
Ноцтой мэдээ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Эвий хөөрхий,
Хөөрхий дөө,энэ хоёр хос.
Бие биендээ үнэхээр үнэнч 2 байжээ.
Даанч амьдралынх нөхцөл боломж нь ийм байдалд хүргэжээ.Лхагвадулам шиг үнэнч эхнэр өнөө үед ховордсон шүү,ховордсон.
Thanks, I like it!