УИХ гишүүн Ц.Даваасүрэнгийн найз Хөвсгөлийн нисэх буудлыг “самраад” зогсохгүй ноцтой ослуудыг нууж байжээ

45287f7aab2ff1b56484af61607f9f65Өнгөрсөн нэгдүгээр сард “Изинис эйрвайз” ком­­панийн 74 зор­чигчтой “Q-450” онгоц шу­вуутай мөр­гөлдсөн ноцтой зөрчлийг “нисэх буулын агуулахад үүрэлсэн оготныг зооглох санаатай нисч явсан махчин шувуунаас болсон” хэмээн хөөрхөн үлгэр зохиож хэргийг нуугаад өнгөрсөн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нисэх буудлын дарга М.Амарбаясгалан албан тушаалд дулдуйдаж ажлаа мэдэхгүй ёстой л самарч суугаа гэнэ.

Тэрээр Хөвсгөл аймгаас сонгогдсон бие даагч гишүүн  Ц.Даваасүрэнгийн халаасны хүн, дунд сургуулийнх нь найз гэгдэх бөгөөд нисэх буудлын дарга байтугай мэдлэг дутахаар  “гудамжны баагий” юм байх.

Харамсалтай нь мань хүн дарга нэрээ ашигла морьтой байгаа дээрээ УИХ-ын гишүүн  Ц.Даваасүрэн болоод өөрийн талын 16 хүнийг аймгийн нисэхэд ажилтай болгож мөрөөрөө ажиллаж явсан мэргэжлийн хүмүүсийг “утгагүй шалтгаанаар” халжээ.

Ингээд мэдлэггүйн фракцынхан нийлснээс хойш эрхэлсэн ажил урагшгүй болж хэл ам, хэрэг төвөг дагуулсаар  М.Амарбаясгалан дарга тас нуугаад өнгөрөхийг оролдсон  дахин нэг ноцтой осол олны чихэнд хүрчээ.

Тодруулбал энэ сарын 4-ний өдөр тус нисэх буудлын Алтансүх, Даваа-Очир хоёр ажилтан машинаас унаж, хүнд гэмтжээ. Энэ осол нь тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан дээрх ажилтнуудаар хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй өөр ажил хийлгэх тушаалыг М.Амарбаясгалан дарга гар­гаснаас үүдэн гарсан аж. Уг нь тэдэнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дү­рэм журмыг танилцуулсны да­раа тэднийг уг ажилд томи­лох ёстой байсан аж. Гэтэл наад захын заавар зөв­лөгөө өгөлгүй ажил­луулс­наас дээрх нэр бү­хий хоёр хүн өнөөдөр Улаан­баатарт хүргэгдэн эмч­лэгдэж байна.

Fact.mn

эх сурвалж: Өглөөний сонин


URL:

Сэтгэгдэл бичих