Форекс эдийн засгийн үзүүлэлтүүд

6ae75078e818f57e82401f450b0ae278_x3Форекс зах зээл дэхь суурь шинжилгээний хэрэгжилт нь эдийн засгийн үзүүлэлтүүдээр дамжин хэрэгжидэг. Эдгээр үзүүлэлтүүд нь тухайн улсынхаа эдийн засаг болон таны арилжихыг хүсч байгаа валютын нөхцөл байдлыг харуулдаг.

Эдийн засгийн үзүүлэлтүүдийг засгийн газрын хэсгүүд (хороодууд) болон хувийн компаниуд гаргадаг. Эдгээр статистикууд нь хөрөнгө оруулагчид форекс зах зээлийн ирээдүйн өөрчлөлтийг урьдчилан таамаглахад ашиглагддаг. Форекс эдийн засгийн үзүүлэлтүүд нь тогтмол хугацаанд гардаг ба онлайн форекс арилжаачид ч мөн эдийн засгийн индикаторуудыг хөтөлдөг.

Маш олон хүн тэдгээрийг ашигладаг учраас форекс эдийн засгийн үзүүлэлтүүд нь форекс арилжааны зах зээл дэхь валютын үнэд нилээд том нөлөөтэй байдаг. Эдийн засгийн үзүүлэлтүүд нь нилээд төвөгтэй санагддаг учраас ихэнх арилжаачид суурь шинжилгээг ашигладаггүй. Хэдий тийм боловч дараах энгийн зааварууд нь танд форекс эдийн засгийн индикаторуудыг хялбараар ойлгоход туслах болно.

Форекс эдийн засгийн үзүүлэлтүүдийг хэрэглэж эхлэх

Юун түрүүнд та чухал гэсэн форекс эдийн засгийн үзүүлэлтүүдийн гардаг өдрийг нь мэддэг байх хэрэгтэй. Тэгээд эдийн засгийн сэтгүүлүүдийн нэгийг нь захиалах ба та хамгийн гол хүчин зүйл бол цаг хугацаа гэдгийг санах хэрэгтэй. Хэрвээ та JPY-аар арилжаанд оролцох гэж байгаа бол тухайн валютынхаа хэв шинж чанартай холбоотой форекс эдийн засгийн үзүүлэлтүүдийг харах шаардлагатай.

Эдийн засгийн үзүүлэлтүүд бүр нь танд эдийн засгийг нөхцөл байдлын талаар хэлж байдаг ба мөн валютын ханшийн ирээдүйн өөрчлөлтийг танихад тус дөхөм болдог. Тэгэхээр эдгээр үзүүлэлтүүд нь яг юуг заадаг (хэмждэг) болохыг нь нарийн мэддэг байх хэрэгтэй. Жишээлбэл, ДНБ нь эдийн засгийн өсөлтийг хэмждэг бол ХҮИ буюу хэрэглээний үнийн индекс нь инфляцийг хэмждэг.

Тухайн улсын валюттай холбоотойгоор үзүүлэлт тус бүрийн ач холбогдол нь өөр өөр байдаг. зарим валютын ханшид хамгийн ихээр нөлөөлдөг үзүүлэлт нь инпляци байхад заримых нь хувьд ажил эрхлэлтийн түвшин байх жишээтэй. Эдгээрийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл илүү олон төрлийн ном болон онлайн хөтөч гарын авлагуудыг уншиж судлах шаардлагатай.

Эдийн засгийн тэргүүлэгч үзүүлэлтүүд, мөн хоцрогдолтой үзүүлэлтүүд гэж байдаг. Форексд тренд нь тогтохоос өмнө өөрчлөгддөг үзүүлэлтийг тэргүүлэгч үзүүлэлт гэж нэрлэдэг бол эдийн засаг өөрчлөгдсөнийн дараа өөрчлөгдөж тодорхой хэлбэрт ордог үзүүлэлтийг хоцрогдолтой үзүүлэлт гэнэ. Валютын ханшийн өөрчлөлтөд энэ хоёр төрлийн үзүүлэлтүүд хоёулаа чухал нөлөө үзүүлдэг.

Голлох форекс эдийн засгийн индикаторууд

• Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) – Тухайн улсын нутаг дэвсгэр дээр дотоодын болон гадаадын компаниудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн нийлбэр.

• Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн – Үйлдвэрлэлийн өөрчлөлт, аж үйлдвэрийн багтаамж болон тухайн улсын үйлдвэрийн болон олборлолтын нөөцийг хэмждэг.

• Purchasing Managers Index (PMI) – Тухайн улсын үйлдвэрлэлийн нөхцөл байдал, шинэ захиалга орж ирэх байдал, нийлүүлэгчийн хүргэлтийн хугацаа, бараа материал, үнэ, ажил эрхлэлт, экспортын захиалга болон импортын захиалга зэргийг сар бүрийн индекс.

• Үйлдвэрлэгчийн үнийн индекс (producer price index) – үйлдвэрлэлийн секторын үнийн өөрчлөлтийг харуулдаг хэмжигдэхүүн.

• Хэрэглээний үнийн индекс (ХҮИ) – Хэрэглээний сагсан дахь бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн ерөнхий түвшиний өөрчлөлтийг хэмждэг хэмжигдэхүүн.

• Ажил эрхлэлтийн зардлын индекс – Ерөнхийдөө бизнес эрхлэлтийн зардлыг хэмждэг. Энэ нь ажилчдын цалин, ажил эрхлэлтийн ашиг, ажлын урамшуулал (нөхөн олговор) зэрэг хэд хэдэн чухал гэсэн хэмжигдэхүүнүүдийн сарын өөрчлөлтийг илэрхийлдэг.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих