Хоёр хөрш маань Монголыг хувааж залгихаар шийдэв үү

миний улс Биднийг эдийн засгаа яаж аврах вэ гэж хэлэлцэж, мэтгэлцэж байх хооронд Хятадын иргэдийн хэрэглэдэг бараг л Twitter шахуу Weibo сүлжээ сайтуудаар Монгол Улсыг Крымын нэг адил авах тухай хэлэлцүүлэг өрнөсөн сурагтай. Одоогоос хэдхэн цагийн өмнө Dawn.com дээр Хятадууд Крымийн араас Хятадыг нэгтгэх бүх нийтийн санал хураалт явуулахыг уриалж байна гэх нэртэй мэдээлэл нийтлэгджээ. Эх сурвалж нь: http://www.dawn.com/news/1094609/chinese-recall-mongolian-referendum-after-crimea

Үүнд: Украйны Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэх тухай асуудалд Бээжингийн эрх баригчид нэн болгоомжтой хандаж, хүлээн зөвшөөрлөө.
Зарим нь Оросын энэ алхамыг 1938 онд Адольф Гитлер Чехославакийн Судентенландыг бүх ардын санал хураалтаар бүрэлдэхүүндээ оруулсан, мөн Австрийг нэг онд Anschluss буюу нэгдэлчдийн санал хураалтаар бүрэлдэхүүндээ оруулсан шиг үйл явдалтай харьцуулж байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, түүний нам 2008 оны 2-р сард Сербиэс Косовог салан тусгаарласан шиг Крымийг салгаж чадлаа гэжээ. Эх сурвалж цааш нь өгүүлэхдээ: зарим Хятад иргэд өөрсдийн түүх тэр дундаа өөрийн газар нутаг хэмээн үзсээр ирсэн 600,000 миль газрыг Зөвлөлтийн дэмжлэгтэй бүх нийтийн санал асуулгаар булаан авсан
тухай хөндөж эхэлсэн гэсэн байна.
Хятадын хойдтой хил залган орших Монгол Улсын хилийг улаан өнгөөр тодруулан будсан газрын зурагийг Вейбод энэ сарын 16-ны өдөр нийтэлсний дараагаар 15,000 удаад жиргэсэн байна. Cui Chenghao гэх нэртэй, 2 сая гаруй дагалдагчтай онлайн уран элэглэгч энэ газрын зургийг “ бүх нийтийн санал асуулгаар Крымийг Украйнаас салгаад авчихлаа, та нарын дунд алга таших хүн байна уу? Эсвэл мэдэхгүй байна уу? 1945 оны 10-р сард ЗХУ ар Монголд бүх нийтийн санал асуулга явуулж, 50,000-аас ч бага оролцогчтойгоор Хятадын нутаг дэвсгэрийн 15 хувийг аваад явчихсан” гэсэн өгүүлэлтэй нийтэлсэн байна.
Cui гэгчийн энэ жиргээ нилээд өргөн хүрээг хамарч 9000 гаруй комменттэй болсон байна. Зарим нь Оростой харилцах Хятадын одоогийн харилцааны тухай асуудлыг хөндсөн бол, нэг хандагч “ Монголыг бидэнд өгчих, тэгвэл бид Крымийн бүх нийтийн санал асуулгыг дэмжье” гэсэн сэтгэгдэл үлдээжээ. Мөн үүний дээр нэг харилцагч нь “ Хятадын засгийн газар хэзээ Монголыг буцааж авах юм бол доо” гэсэн байна.
Мөн ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров 2014 он гэхэд Монголын газар нутгийг өөртөө нэгтгэж, автономит мужаа болгоно гэсэн дуулиант мэдээлэл хийснийг “novostink.ru” сайт мэдээлэв. Газрын тосныхоо 95 хувийг Оросоос импортоор авдаг Монголыг өөртөө нэгтгэх нь ашигтай шийдвэр гэж Лавров онцолсон байх юм.
Энэ бүхнээс үзэхэд манай хойт өмнөд хөршийн санаархал Монгол хэмээх улсыг эзлэх өөрийн болгох гэсэн санаархал аль эртнээс байсны илрэл болоод байна. Учир нь бид төв Азийн цээжнээ оршдог хэмээн хий хоосон цээжээ дэлдэн суухыг мөн эдийн засаг, улс төр хэмээн нэг нэгнээ хэмлэн буруутган байх хооронд дэлхийн хоёр хүчирхэг улсууд биднийг яаж хувааж залгихаа хүлээн “хумсаа нуусан муур шиг” гэтэж байгаа нь өнөөдрийн дэлхийн улс төрийн байдал хурцадмал энэ үеийг ашиглан хэрэгжүүлэх нэгэн арга ухаан болоод ч байж магадгүй болоод байгаа нь манай дээд төрийн эрхмүүдэд ямар нэгэн бодол санаа төрүүлэхгүй байгаа бололтой.
Гэтэл энэ талаар Монгол Улсын ерөнхийлөгчийн Цахиагийн Элбэгдорж “Ийм зүйл болоогүй, болох ч үгүй. Өмнө нь гарч л байсан цуурхал. Эрүүл хүний зүүдэнд ч оромгүй юмаар үг хийх хэрэггүй” хэмээн өнөө л тайван аливаад хэнэггүй зангаараа цахим ертөнцдөө  жиргэж суух юм. Юу л болох гээд байна даа. Үүнийг зөвхөн цаг хугацаа л харуулна биз ээ.
Ч.Мөнхбат
Эх сурвалж : Copy.mn

URL:

Сэтгэгдэл бичих