Бэлгийн чиг хандлага нь хувь хүний сонголт биш

lesbiӨсвөр насныхны дунд өөрийгөө гетеро, гей эсвэл бисекс юм болов уу гэж эргэлзэх явдал түгээмэл байдаг. Тэд өөрсдийн ижил болон эсрэг хүйсийн хүмүүсийн аль алиных нь талаар мөрөөдөх, тэднийг сэтгэлдээ таалах нь элбэг тохиолддог. Энэ байдал нь тэдний сэтгэлийг зовоон, өөрсдийн бэлгийн чиг хандлагын талаар эргэлзэхэд хүргэдэг байна. Иймд сексзүйчийн тайлбарыг асуултын хариу болгоё.

Нэг. Гомо байх нь сэтгэцийн өвчин үү?
-Үгүй ээ. Сэтгэл зүйчид, мэдрэлийн эмч нар, мэргэжилтнүүд сүүлийн 35 жилийн турш хийсэн судалгаагаар гомосекс нь ямар нэгэн асуудал, өвчинтэй холбоогүй гэдгийг тогтоосон байна.

Хоёр. Тухайлсан бэлгийн чиг хандлагатай болоход ямар шалтгаан нөлөөлдөг вэ?
-Одоогоор тухайн хүн гомо эсвэл гетеро болоход ийм шалтгаантай гэсэн тодорхой зүйл батлагдаагүй байна. Гэхдээ генийн болон төрөлхийн гормоны хүчин зүйл нөлөөлж байх магадлал бий.

Гурав. Бэлгийн чиг хандлага нь тухайн хүний сонголт уу?
-Үгүй. Гомосекс хүмүүс хичнээн хичээгээд ч өөрийгөө гетеро болгож чаддаггүй нь судалгаагаар тогтоогджээ. Гетеросекс хүмүүс ч мөн адил гомосекс болъё гээд сольж чаддаггүй байна.

Дөрөв. Гомосекс, бисекс хүмүүсийг хэрхэн таних вэ?
– Зарим нэгэн биеэ авч явах байдал /алхаа гишгээ, дуу хоолой гэх мэт/ нь сонин санагдаж болох ч гагцхүү үүгээр сексийн чиг хандлагыг тодорхойлох нь учир дутагдалтай. Гей болон бисекс хүмүүсийн амьдрал өөр өөрийн онцлогтой. Өөрсдийн харилцдаг хүрээ ч гэж бий. Тэгэхдээ түүний бэлгийн чиг хандлага нь хүнд дурлах, хайрлах тухай асуудал гэдэгтэй санал нийлэх биз ээ.

Тав. Гей хүмүүсийг эмэгтэй хүмүүсийн сайн найз байж чаддаг гэдэг. Энэ үнэн үү?
– Тийм зүйл бий. Хэвийн бэлгийн чиг хандлагатай эрчүүдтэй харьцуулахад гейчүүд илүү уян хатан, эмэгтэй хүнийг ойлгож чаддаг байж болох юм. Зарим нь эмэгтэй хүний сонирхлыг /гоёж гоодох, мода загвар, косметик гэх мэт/ дэмждэг, хуваалцдаг, үзэл бодол нийлэх нь бий. Эмэгтэй хүний сайн найз байж чадна. Гэхдээ олон хүний дунд сайн, саар аль аль нь ч байгааг санууштай. Иймд юу юуны духанд хүрэлгүй итгэх нь тийм ч зөв биш.


URL:

Сэтгэгдэл бичих