Ч.Сангарагчаа дахин шүүхэд хандлаа
АТГ-ын дарга асан Ч.Сангарагчаа давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Дээд шүүхэд гомдол гаргасан байна. Түүнийг гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчин УИХ-ын гишүүн С.Эрдэнийг тагнаж чагнасан, нэр төрд нь халдсан гэх үндсэллээр Чингэлтэй дүүргийн шүүхээс хоёр жил дөрвөн сарын хугацаатай хорих ял оноосныг өнгөрсөн тавдугаар сарын 21-ний өдөр нийслэлийн Шүүхийн шүүгчид хэвээр баталсан юм.
Уг хэрэг АТГ-ын дэд дарга Д.Сундуйсүрэн Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нар холбогдон шалгуулж, шүүхээс тус бүр хоёр жилийн хорих ял авсан. Харин тус газрын Тамгын газрын дарга Г.Бадарчийг шүүгчид гэм буруугүй гэж үзсэн билээ.
Б.Ганбилэг
URL: