Шашин бол азгүй хүмүүсийн халхавч гэж хууль зүйн сайд үздэг үү?

527-139539335485ea93b8ea705377bigУИХ-д хоёр дахиа улиран сонгогдсон бүү хэл анх удаа тойргоос сонгогдсон төрийн түшээд намынхаа жагсаалтаар парламентад заларсан эрхэм гишүүдэд тоомжиргүй ханддаг нь нууц биш төдийгүй өөрсдийгөө тэдэнтэй харьцуулахад сүрхий бухимддаг юм билээ.

Наад захын жишээ татахад Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гишүүн өөрөө хуульч хүн байж бусдын юу шүтэж, юунд сүсэглэж явах тухай хүний эрхийг үл хэрэгсэн О.Баасанхүү гишүүнийг христийн шашинд дагаар ороод сүмд очдогийг нь чуулганы танхимаас орон даяар зарлан гоочилж байлаа.

Тэглээ гээд Баасанхүү гишүүн Тэмүүжин сайдыг шүүхэд өгөөгүй боловч түүнтэй түнжин хагарсан нь илэрхий анзаарагдаж байдаг. Харин Тэмүүжингийн хувьд бурхан гэдэг нь сул дорой, хүч чадалгүй хүмүүсийн азгүйтлээ цайруулж, аврал энэрэл гуйж буйгаа нуусан халхавч гэж үздэг бололтой юм даг уу.

Тиймээс УИХ-ын гишүүнийг хоёр биш нэг гараанаас өрсөлдүүлэх нь зохимжтой хэмээн тооцох болсон гэнэ.

Эх сурвалж: “Болсон явдал” сонин


URL:

Сэтгэгдэл бичих