Дэлхийгээс сайн харагддаг сансрын үзэсгэлэнт объектууд

Сансрын объект бүр нь цаг хугацаа төдийгүй, улирлын байдлаас шалтгаалж бүдэг тод, янз янз харагддаг. Гэхдээ гол нөхцөл нь ажиглах байрлал юм. Том хотын гэрэлтүүлэг оддын гэрлийг бууруулдаг учир хотоос гарч ажиглалт хийх нь чухал. Хэрэв та дуран эсвэл телескоптой бол маш олон сонирхолтой зүйлийг тэнгэрээс харна даа.

Сүүн зам

Сүүн зам нь үнэн хэрэгтээ манай нарны систем оршдог галактикийн нэр юм. Гэхдээ энэ галактикийн дэлхийгээс тод харагддаг оддын бөөгнөрлийг ингэж нэрлэж хэвшжээ. Зарим од нь энгийн нүдээр харагдахгүй тул тэнгэрт үнэхээр сүүн цагаан зам мэт зурвас тодрон үзэгддэг байна. Сүүн зам намрын улиралд бүр сайн харагддаг.


Андромедын галактик

Манай галактикийн хамгийн ойрын хөрш. Хотын гэрэл гэгээнээс холхон очвол энгийн нүдээр ажиглаж болохуйц тод харагддаг. Харин хотод бол дуран, телескопоор харахаас өөр аргагүй.


Мичид

Мичид бол Үхрийн ордны оддын бөөгнөрөл юм. Өвөл хотоос гарвал энгийн нүдэнд ч сайн харагдана. Хотоос ажиглалт хийхдээ 100-115 мм диаметрийн дурантай тусгай телескоп хэрэглэдэг.


Орионы мананцар

Цэлмэг шөнөөр Орионы бүсийн доохно гэрэлт толбо байхыг ажиглаж болно. Энгийн дурангаар харвал үүл мэт, хүчтэй телескопоор татаж харвал зураг дээрх үзэсгэлэн төгөлдөр сансрын цэцэг харагдана.


Геркулесийн ордны бөмбөлөг хэлбэрт бөөгнөрөл

Дуран авай ашиглахгүй л бол энгийн нүдээр харах бараг боломжгүй. Энгийн дуранд гэрэлт толбо мэт харагдах ба телескопоор харвал олон одны бөөгнөрөл байгаа нь мэдэгдэнэ. Ашиглах дуран авай нь 70 мм диаметрийн дурантай Levenhuk Strike 90 PLUS телескоп байна.


Сар

Сар бол одот тэнгэрийн хамгийн танил объект байх. Сарны уулс болон тэнгисийг / бараан, цайвар толбууд / энгийн нүдээр сайн харж болдог. Мөн сарны тогоог хамгийн энгийн телескопоор ажиглаж болно. Хачирхалтай нь, тэргэл сартай үед сарыг ажиглахад тохиромжгүй, харин эхний буюу сүүлийн мөчлөг нь тохиромжтой гэнэ. Учир нь, тэргэл сартай үед сарны гадаргуу дээрх деталиудын ойлт муу байдаг ажээ.


Сугар гараг

Нарны аймгийн хамгийн ойрын гараг болох Сугар бас л цэлмэг шөнөөр сайн харагдана. Энэ нь нар сарны дараа орох тод объект юм. Хүчтэй дуран ашиглаж Ангараг, Бархасвадь, Санчир / Санчрын бүслүүр хүртэл харагдана /, тэр ч байтугай  Тэнгэрийн ван, Далайн ван зэрэг бусад гарагуудыг харж болно. Холын гарагууд маш жижигхэн, бүдэг од шиг л харагддаг.


URL:

Сэтгэгдэл бичих