Нийслэлд тухлах газар алга

Ойрын өдрvvдэд гадаа халуун нар төөнөж хот бvгчимхэн байна. Энд, тэндгvй зам засварын ажил эхэлсэн болохоор шороо, тоос бужигнаж цаанаа л нэг тухгvй. Ногоон байгууламж, цардмал зам хомс учир хотын гудамжаар алхахад бэрх байна. Vнэндээ аагим халуунд сэрvvцээд тухлах газар тун цөөхөн юм.

Уг нь нийслэлд 74 усан оргилуур бий гэдэг. Vvнээс 30 нь нийтийн эзэмшилд байдаг гэх агаад ажиллаж байгаа нь тун ховор. Vнэндээ нийслэлчvvд бидэнд гадныхан шиг гудамжаараа тухтай алхаад цэцэг, ногоо харан баясаж,чийг vнэрлэхийн заяа байхгvй бололтой. Наад зах нь амралтын өдрөөр гараад гэрийнхээ ойр орчимд тухалчих газар алга. Зун цагт нийслэлчvvдийн очдог газар нь Зайсан толгой, Туулын шугуй, “Централь таун”-ы өмнөх усан оргилуур л болж байх шиг. Тэнд нь иргэдэд vйлчлэх vйлчилгээний газар гэж байхгvй.

Хувь хvмvvс хог тоостой холилдон шорлог хийж байгаа харагддаг. Vнэндээ алдаг оног, ажилладаг эзэнгvй усан оргилуур ажиллуулж тонуулж мөнгө vрж байхаар зун цагт очдог томоохон цогцолбор байгуулчихвал нийслэлчvvдэд хэрэгтэй. Гадны орнууд голын хөвөөг ашиглан аялал зугаалгын цогцолбор байгуулсан байдаг. Гэтэл манайхан ярьж цаасан дээр л буулгаад байхаас биш ажил хэрэг болгосон нь ховор.

Дээрх 74 усан оргилуурын ихэнх нь тоногдож эвдрэн ажиллагаагvй болсон харагдана. Энэ байдлыг Хотын дарга зам засварын ажил эхэлсэн учир усан оргилуурууд ажиллахгvй байгаа хэмээх хариултыг өгч байсан.

Vнэндээ манайхан Vндэсний цэцэрлэгт хvрээлэн барьж эхлээд байгаа. Гэвч энэ ажил нэлээн хэдэн жилийн нvvр vзэх юм билээ. Мөн Сэлбэ голыг тохижуулж амралт, зугаалгын газар бий болгох зураг төсөл нь гарсан ч тендер нь зарлагдаагvй л сууна. Бас л хэдэн жил барина гэсэн.

Vнэндээ дээрх сайхан газруудыг vзэх гэсээр байтал залуу нас минь дуусах биз дээ. Vнэхээр монголчууд налгар, аажуу нь алхам тутамд мэдрэгдэх юм. Хөрөнгө, мөнгөгvй гэж нэг хэсэг сууна. Тендер зарлана гэж цаг авна. Дараа нь тендер авсан нөхдvvд ажлаа цагт нь чанартай гvйцэтгэхгvй гээд асуудал ар, араасаа ундардаг дvр зураг манайд газар авсан.

Зорилготой тvvндээ хvрэх гэсэн чин сэтгэл байвал ямар ч ажил нугарна. Харин зорилгогvй, чин сэтгэлгvй хvмvvст дандаа шалтаг байдаг. Тvvн лугаа адил манайханд хөрөнгө мөнгөний гачаалаас илvvтэйгээр хийе гэсэн чин сэтгэл vгvйлэгддэг нь нууц биш юм.

Зун цагт хэт халалт vvсч, тоосжилттой байдгийг хэн хvнгvй мэднэ. Гэсэн хэдий ч хотын vе, vеийн удирдлагууд vvнд нэг их анхаарал хандуулаагvй ирсэн нь илт. Хэрвээ нэлээн хэдэн жилийн өмнөөс дээрх амралт зулаалгын газруудыг байгуулсан бол өдийд нийслэлчvvд тухлах газартай л байхсан.

Манайхан хийхээсээ илvv бодлого ярьж, хуралдах нь их учраас ажил хэрэг нь хойшилдог дутагдал бий. Vндэсний цэцэрлэгт хvрээлэн, Сэлбэ голын тохижилт нvдэнд vзэгдэж гарт баригдахуйц ажил болоосой билээ.

Б.Ариунзаяа

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих