“Toyota” компанид тэрбум 200 сая долларын торгууль оноов
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын шүүхээс Японы автомашин үйлдвэрлэгч компанид тэрбум 200 сая долларын торгууль оногдуулах шийдвэр гаргав.
Шүүхээс “Toyota” компанийн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд үйлдвэрлэн гаргасан автомашинуудад хурдны хайрцгийн доголдол байгааг олж тогтоосон байна. Мөн компанийг аюулгүй байдал бүрэн хангаагүй автомашин зах зээлд нийлүүлж, холбогдох хяналтын байгууллагуудад худал мэдээлэл өгч байсан хэмээн буруутган түүхэнд байгаагүй өндөр торгууль оногдуулжээ. Торгууль нь өмнө аль нэг автомашин үйлдвэрлэгч компанид оногдуулж байгаагүй өндөр хэмжээ юм.
А.Цацралт
URL: